Амос 1 - Ариун Библи 2013(AB2013)

1Эл үгс нь Текоагийн хоньчдын дунд байсан Амосынх билээ. Тэрээр Иудагийн хаан Уззиагийн өдрүүдэд, Израилийн хаан, Иоашийн хүү Иеробоамын өдрүүдэд, газар хөдлөлтөөс хоёр жилийн өмнө Израилийн талаар эдгээрийг үзжээ.Израилийн хөршүүдийн амсах шүүлт

2“ЭЗЭН, Сионоос хүрхрэв.

Иерусалимаас дуугаа хадаав.

Хоньчдын бэлчээр хатжээ

Кармелын орой ангажээ” гэсэн.

3ЭЗЭН ингэж айлдаж байна.

“Дамаскийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг

Би эс болиулна.

Төмөр савраар тариа цохихын адил

Гилеадыг тэд цохисон тул

4Хазаелын гэр дээр Би гал илгээнэ,

Бен-хададын цайзуудыг энэ нь залгих болно.

5Дамаскийн хаалганы хөндлүүдийг эвдэж,

Авены хөндийгөөс оршин суугчдыг,

Бет-еденээс очирт таяг баригчийг

Би таслах болно.

Ийнхүү Арамын ард түмэн Кир уруу цөлөгдөнө” гэж

ЭЗЭН айлдаж байна.

6ЭЗЭН ингэж айлдаж байна.

“Газын гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг

Би эс болиулна.

Олзлогдогсдыг бүхлээр нь Едомд тушаахаар

Тэд хөөсөн тул

7Газын хэрмэнд Би гал илгээнэ,

Цайзуудыг нь тэр залгих болно.

8Ашдодоос оршин суугчдыг,

Ашкелоноос очирт таяг баригчийг

Би таслах болно.

Би Екроны эсрэг мутраа эргүүлж,

Филистчүүдийн үлдэгсэд мөхөх болно” гэж

Эзэн БУРХАН айлдаж байна.

9ЭЗЭН ийнхүү айлдаж байна.

“Тирийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг

Би эс болиулна.

Тэд ахан дүүсийн барилдлагын гэрээг саналгүй,

Олзлогдогсдыг бүхлээр нь Едомд тушаасан тул

10Тирийн хэрмэнд Би гал илгээнэ.

Цайзуудыг нь тэр нь залгих болно”

11ЭЗЭН ингэж айлдаж байна.

“Едомын гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг

Би эс болиулна.

Учир нь тэр өрөвдөх сэтгэлээ гээж,

Ах дүүгээ илдтэй мөрдсөн.

Уураа үргэлж хадгалсаар

Хилэнгээ тэр үүрд байлгасан.

12Тэгэхээр Би Теман дээр гал илгээнэ.

Бозрагийн цайзуудыг тэр залгих болно”

13ЭЗЭН ийнхүү айлдаж байна.

“Аммоны хөвгүүдийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг

Би эс болиулна.

Учир нь тэд хил хязгаараа өргөжүүлэхийн тулд

Гилеадын жирэмсэн эмэгтэйчүүдийг сийчсэн.

14Иймд Раббагийн хэрмэнд

Би гал тавина.

Тулааны өдөр дайны уухайн дунд,

Хуй салхитай өдөр шуурган дунд

Цайзуудыг нь тэр залгих болно,

15Тэдний хаан цөлөгдөнө.

Жононгууд нь ч бас хамт байна” гэж

ЭЗЭН айлдаж байна.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help