1Тэр шавь нартаа
—Бүдрүүлэх саадууд ирэх нь зайлшгүй ч, харин бүдрүүлэгч нэгэн золгүй еэ!
2Энэ балчруудаас нэгийг нь бүдрүүлснээс хүзүүндээ тээрмийн чулуу зүүгээд тэнгист хаягдсан нь дээр.
3Болгоомжтой бай! Хэрэв ах дүү чинь нүгэл үйлдвэл, түүнийг зэмлэ. Хэрэв тэр гэмшвэл, түүнийг уучил.
15Тэдний нэг нь өөрийн эдгэрснийг үзээд буцан ирж, чанга дуугаар Бурханыг алдаршуулан,
16Есүсийн хөлд нь нүүрээрээ унаж Түүнд талархал өргөв. Тэр самари хүн байжээ.
17Есүс
—Арван хүн эдгээлгэсэн биш үү? Харин бусад ес нь хаана байна?
18Энэ харь хүнээс өөр хэн ч Бурханд алдрыг нь өргөхөөр буцаж ирсэнгүй юу? гээд,
19Тэр түүнд
—Бос, замаараа яв. Итгэл чинь чамайг эдгээлээ гэв.
Бурханы хаанчлал айсуй(Мт 24:23–28,37–41)20Бурханы хаанчлал хэзээ ирэхийг асуусан фарисайчуудад Тэр хариулахдаа
—Бурханы хаанчлал ажиглагдахуйцаар ирэхгүй.
21Хэн ч “Хараач, тэнд байна” гэх юмуу эсвэл “Хараач, энд байна” гэж хэлэхгүй. Харагтун, Бурханы хаанчлал нь та нарын дунд байна гэв.
22Тэр шавь нартаа
—Хүний Хүүгийн өдрүүдийн нэгийг нь ч гэсэн та нар үзэхийг хүсэх тийм өдрүүд ирэх боловч та нар үзэхгүй.
23Тэд та нарт “Хараач тэнд”, “Хараач энд” гэх болно. Бүү яв, тэдний хойноос бүү гүйцгээ.
24Аянга тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл гялсхийн цахилах адил Хүний Хүү Өөрийн өдөртөө тийн байх болой.
25Харин эхлээд Тэр их зовлон эдлэх ёстой бөгөөд энэ үеийнхэнд ад үзэгдэнэ.
26Ноагийн өдрүүдэд ямар байсанчлан Хүний Хүүгийн өдрүүдэд ч мөн тийнхүү байх болно.
37Тэд Түүнд
—Эзэн, хаана? гэхэд Тэр
—Сэг хаана байна, тэнд тас цуглана гэжээ.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
