Дуулал 16 - Ариун Библи 2013(AB2013)

Итгэлийн дуу ба Бурханы хамгаалалтДавидын миктам.

1Намайг хамгаалаач Бурхан,

Учир нь Таны дотор би хоргоддог.

2Би ЭЗЭНд “Та миний Эзэн

Танаас өөр сайн сайхан гэж надад үгүй” гэж хэлэв.

3Газар дэлхийд байгаа ариун хүмүүсийн тухайд

Тэд гойд сайн бөгөөд

Бүх баяр жаргал минь тэдэнд байдаг.

4Өөр юмс шүтэгсдийн үйл лай үржинэ.

Ундаан өргөлийг нь цусаар би өргөхгүй,

Уруулаараа нэрийг нь ч гаргахгүй.

5ЭЗЭН миний өвийн ба

Аяганы минь хувь юм.

Та хувь ногдлыг минь тэтгэнэм.

6Надад тааламжтай газарт зураасуудыг татжээ.

Өв минь наддаа үнэхээр сайхан

7Надад зөвлөсөн ЭЗЭНийг би магтму

Шөнөөр ч оюун бодол минь намайг сургаму.

8ЭЗЭН өмнө минь үргэлж байсан.

Тэр миний баруун талд байдаг учраас

Би ганхахгүй.

9Тиймээс зүрх минь баярлаж,

Алдар минь баясна.

Бие махбод минь ч

Аюулгүй оршино.

10Учир нь Та намайг

Үхэгсдийн оронд орхихгүй

Ариун Нэгэндээ нүх үзүүлэхгүй.

11Өөрт минь Та амийн замыг таниулна

Өөрийн тань оршихуйд л баяр хөөр дүүрэн

Таны баруун мутарт

Баяр жаргал үүрд байдаг.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help