Дуулал 47 - Ариун Библи 2013(AB2013)

Бурханы захиргааУдирдаачид. Корагийн хөвгүүдээс. Дуулал.

1Хүмүүс ээ, бүгд алгаа таш.

Уухайн дуугаар Бурханд хашхирагтун.

2Учир нь Хамгийн Дээд ЭЗЭН

Аймшигтай бөгөөд

Бүх дэлхийн аугаа Хаан юм.

3Тэр бидний дор ард түмнүүдийг,

Хөл дор маань улс үндэстнүүдийг оруулсан.

4Өөрийн хайрласан Иаковын сүр жавхлан болох

Өвийг маань Тэр бидэнд сонгосон. Села

5Бурхан хашхирах дуунд,

Бүрээн дуун дунд

ЭЗЭН дээш залрав.

6Магтан дуулагтун,

Бурханыг магтан дуулагтун.

Магтан дуулагтун,

Бидний Хааныг магтан дуулагтун.

7Бурхан бүх дэлхийн Хаан тул

Яруу сайхан дууллаар магтан дуулагтун.

8Бурхан улс үндэстнүүдийг захиран

Ариун сэнтийдээ залардаг.

9Улс үндэстнүүдийн ноёд

Абрахамын Бурханы ард түмэнтэй хамт цугларчээ.

Учир нь дэлхийн бамбайнууд Бурханых

Тэр үлэмж ихээр өргөмжлөгдсөн.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help