Дуулал 63 - Ариун Библи 2013(AB2013)

Бурханы оршихуйн баталгааИудагийн цөлд байх үеийн Давидын дуулал.

1Бурхан, Та миний Бурхан

Би Таныг эртлэн хайх болой.

Усгүй, хуурай, ангамал газарт

Сэтгэл минь Танаар цангаж,

Бие махбод минь Таныг

Хүсэн тэмүүлж байна.

2Таныг би ариун газарт хайсан.

Таны хүч, Таны алдрыг харсан.

3Учир нь хайр энэрэл тань

Амь амьдралаас илүү.

Уруул минь Таныг магтана.

4Ийнхүү би амьддаа

Таныг магтана.

Таны нэрээр би

гараа өргөх болно.

5Чөмөг, өөхөнд юм шиг

Сэтгэл минь цатгалан бөгөөд

Ам минь баясгалант уруулаар

магтаалуудыг өргөнө.

6Шөнөжин Таны тухай

тунгаан бодохдоо

Орондоо Таныг би дурсан санана,

7Учир нь Та миний тусламж бөгөөд

Таны жигүүрийн дор

Би баясгалантайгаар дуулна.

8Сэтгэл минь Танаас зуурчээ.

Таны баруун мутар намайг түшиж байна.

9Харин амийг минь устгахаар хайгчид

Газрын гүн уруу орох болно.

10Тэд илдэнд тушаагдана.

Тэд цөөвөр чононуудын хоол болно.

11Харин Бурханы дотор хаан баясна.

Түүгээр тангараглагчид бүгд магтагдана.

Худал яригчдын ам таглагдана.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help