Дэд хууль 10 - Ариун Библи 2013(AB2013)

Удаах хос хавтан(Гэт 34:1–10)

1Тэгэхэд ЭЗЭН надад “Чи түрүүчийнх шигээ хоёр чулуун хавтанг засаж янзлаад, уулан дээр Над уруу хүрч ир! Бас нэгэн модон авдар хий!

2Чиний буталсан өмнөх хавтангууд дээр байсан үгсийг Би тэдгээр хавтан дээр бичье. Тэгээд чи түүнийг тэр авдартаа хийх ёстой!” гэв.

3Би хуайс модоор нэг авдар хийж, түрүүчийнх шигээ хоёр чулуун хавтанг бэлтгээд түүнийгээ гартаа барин уул өөд гарсан.

4Хуран чуулсан тэр өдөр ЭЗЭН уулан дээр, галын дундаас та нарт хандаж айлдсан Арван Хуулиа хавтангууд дээр түрүүчийн бичээс адил бичээд, түүнийгээ надад өгсөн билээ.

5Тэгээд би буцаж, уулаас буугаад, ЭЗЭНий надад тушаасан ёсоор нөгөөх хавтангуудаа өөрийнхөө хийсэн авдарт хийсэн бөгөөд хавтангууд одоо ч тэндээ байгаа.

6Израилийн хөвгүүд Беерот Бене-Иааканаас, Мосера тийш хөдөлсөн билээ. Аарон тэнд үхэж, түүнийг тэнд хөдөөлүүлсэн. Түүний хүү Елеазар оронд нь тахилчийн албыг хашив.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help