1Долоон жил тутамд жилийн эцсээр чи өр авлагаа цуцал.
2Өр авлага цуцлалтыг ингэж хийнэ. Зээлдүүлэгч хүн бүр хөршөөсөө авах авлагаа цуцлах ёстой. ЭЗЭНий авлага цуцлалт зарласан учир тэр хөршөөсөө эсвэл ах дүүсээсээ өрөө бүү нэх.
3Гаднын хүнээс өрөө нэхэж болно. Харин ах дүүсээсээ авах бүх өрийг гар чинь цуцлах ёстой.
4Бурхан ЭЗЭНий чинь чамд өв болгон эзэмшүүлэхээр өгч буй газар дээр ЭЗЭН чамайг өгөөмрөөр ивээх учир та нарын дунд ядуу хүн байхгүй болно.
5Өнөөдөр миний чамд даалган өгч байгаа энэ бүх тушаалыг сахин мөрдөхийн тулд чи гагцхүү ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойд дуулгавартай бай.
6ЭЗЭН Бурхан чинь чамд амласан ёсоороо чамайг ивээх үед чи олон үндэстнүүдэд зээлдүүлнэ, харин чи зээлж авахгүй. Чи олон үндэстнүүдийг захирна, харин чи тэдэнд захирагдахгүй.
7Хэрэв ЭЗЭН Бурханы чинь чамд өгч буй газар нутаг дээрх аль нэгэн хотод чиний ах дүүсийн дотор ядуу хүн байвал чи тэр ядуу ах дүүдээ хатуу зүрх бүү гарга, түүнээс гараа бүү тат.
12Хэрэв чиний ах дүү болох еврей эр эсвэл еврей эм чамд худалдагдаад, зургаан жил чамд зарцлагдсан бол чи түүнийг долоо дахь жилд нь чөлөөлж явуул. илүү байсан учраас чи түүнийг чөлөөлж явуулах нь хэцүү гэж бүү бод. Тэгвэл ЭЗЭН Бурхан чинь чиний хийх бүх зүйлд чамайг ивээнэ.
Ууган төл19Чи үхэр, хонин сүргийнхээ ууган эр төл бүрийг Бурхан ЭЗЭНдээ ариусган зориул. Чи үхрийнхээ ууган төлийг ажилд бүү зүтгүүл. Чи хониныхоо ууган төлийг бүү хярга.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
