1Долдугаар оны тавдугаар сард, уг сарын арванд Израилийн хэсэг ахмадууд ЭЗЭНээс асуухаар ирж, миний өмнө суув.
2ЭЗЭНий үг надад ирж
—
3Хүний хүү чи, Израилийн ахмадуудтай ярилцан тэдэнд ингэж хэлэгтүн. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Та нар Надаас асуухаар ирсэн үү? Би та нараар асуугдахгүй. Би амьд!» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.”
4Чи тэднийг шүүх үү, хүний хүү чи тэднийг шүүх үү? Тэдэнд эцэг өвгөдийнх нь жигшүүрийг мэдүүлж,
5тэдэнд “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Би Израилийг сонгох өдөртөө Иаковын гэрийн үр удамд тангараглаж, Египетийн нутагт Өөрийгөө тэдэнд мэдүүлсэн. Би бол Бурхан ЭЗЭН чинь гэж айлдаж тэдэнд тангараглав. юу вэ?” гэв. Тиймээс энэ өдрийг хүртэл түүний нэрийг Бама гэж дуудаж байсан.»”
30Тиймээс Израилийн гэрт өгүүл.
— Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Та нар эцгүүдийнхээ замнал ёсоор бузарлагдаж, ой гутам юмсыг нь дуурайн садар самууныг үйлдэх үү?
31Өргөлүүдээ өргөж, хөвгүүдээ гал дундуур гаргаж байхдаа та нар энэ өдрийг хүртэл өөрсдийгөө бүх шүтээнээрээ бузарлаж байна. Израилийн гэр ээ, Би та нараар зөвлүүлэх ёстой юу? Би амьд! Би та нараар зөвлүүлэхгүй» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
32Та нар “Бид мод, чулуунд мөргөж буй үндэстнүүд, газрын овгуудтай адил болно” гэж өгүүлэхэд бодолд чинь буй зүйлс биелэхгүй.
Израилийг Бурхан сэргээнэ33Үнэхээр хүчит мутар, сунгасан гараараа, цутгасан хилэнгээрээ Би та нарыг лавтай хаанчлах болно. Би амьд! гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
34«Би хүчит мутар, сунгасан гар, цутгасан хилэнгээр та нарыг ард түмнүүдийн дундаас авчирч мөн та нарын тараагдсан газруудаас та нарыг цуглуулна.
35Би та нарыг ард түмнүүдийн цөлд авчирч, тэнд нүүр нүүрээрээ та нартай шүүхэд орно.
36Эцгүүдийг чинь Египет нутгийн цөлд шүүсэн адил тийнхүү Би та нарыг шүүнэ» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
37«Би та нарыг таяган доогуур явуулж, та нарыг гэрээний холбоосонд оруулна.
38Би та нарын дотроос тэрслэгчдийг, Миний эсрэг тэрслэл үйлдэгчдийг гаргана. Би тэднийг цагаачилж суугаа газраас нь гаргах боловч тэд Израилийн нутагт орохгүй. Тийнхүү та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.
39Израилийн гэр ээ, чиний хувьд, явж хүн бүр шүтээнүүддээ үйлчил. Харин хожим та нар үнэхээр Намайг сонсож, цаашид өргөл, шүтээнүүдээрээ ариун нэрийг минь бузарлахгүй» гэж Эзэн БУРХАН айлдаж байна.
40Эзэн БУРХАН тунхаглаж байна. «Учир нь Миний ариун уул, Израилийн өндөр уулан дээр, тэнд Израилийн хамаг гэр, тэд бүгд тэр газарт Надад үйлчлэх болно. Тэнд Би тэднийг хүлээн зөвшөөрч, бүх ариун юмны чинь хамт, хандив, бэлгүүдийн чинь хамгийн шилмэлийг хайх болно.
41Та нарыг ард түмнүүдийн дундаас гаргаж, тараагдсан газруудаас чинь цуглуулах цагт Би та нарыг тааламжит үнэр мэт хүлээн зөвшөөрнө. Үндэстнүүдийн нүдэн дээр та нарын дунд Би Өөрийгөө ариун гэдгийг нотолно.
42Би та нарыг эцгүүдэд чинь өгөхөөр тангарагласан газар болох Израилийн нутагт авчрах цагт та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.
43Бузарласан замууд ба үйлдэлээ та нар тэнд санах болно. Та нар үйлдсэн муу муухай хамаг зүйлээсээ болж өөрсдөө өөрсдөөсөө эгдүүцэн жигших болно.
44Израилийн гэр ээ, Би муу явдлаар чинь эсвэл завхарсан үйлсийн чинь дагуу бус, харин нэрийнхээ төлөө та нарт ийн үйлдэхэд та нар намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
Негевийн эсрэг эш үзүүллэг45Одоо ЭЗЭНий үг надад ирж
—
46Хүний хүү, өмнө зүгт нүүрээ чиглүүлж, өмнөдийн эсрэг өгүүлэн Негевийн ойтой газрын эсрэг эш үзүүл.
47Негевийн ойд “ЭЗЭНий үгийг сонсогтун. Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун, Би чиний дотор гал асаах гэж байна. Тэр гал чиний доторх хамаг ногоон модыг хатсан мод бүрийн адилаар шатаана. Дүрэлзсэн дөл нь унтралгүй, өмнөдөөс умард хүртэл газрын гадарга бүхэлдээ түүгээр шатаагдана.
48ЭЗЭН Би түүнийг шатаасан гэдгийг бүх махбод харах болно. Тэр нь унтрахгүй» гэж өгүүл” гэв.
49Тэгээд би
—Аяа, Эзэн БУРХАН. Тэд миний тухай “Тэр зөвхөн сургаалт зүйрлэлийг өгүүлэгч бус уу?” гэж хэлэв гэлээ.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.