Ром 14 - Ариун Библи 2013(AB2013)

Нэг нэгнээ бүү шүү

1Итгэлээр сул нэгнээ хүлээж ав. Ингэхдээ түүний үзэл бодлынх нь талаар бүү заргалд.

гэж бичигдсэн байгаа.

12Тийнхүү бидний хүн бүр өөрийнхөө тайланг Бурханд өгөх болно.

Нэг нэгнээ бүү бүдрүүл

13Иймд цаашид бид бие биенээ шүүхээ больё. Харин ч та нар ах дүүдээ бүдрүүлгийн чулуу эсвэл саад тотгор тавихгүй байя гэж шийдэгтүн.

14Ямар ч юм өөрөө бол бузар биш, харин аливааг бузар гэж үзэгчийн хувьд л тэр нь бузар юм гэдгийг би Эзэн Есүс дор мэдэж итгэсэн юм.

15Хэрэв идэх юмнаас болж ах дүүгээ гомдоовол, та нэгэнт хайрын дагуу явахгүй байна. Та тэр хүнийг идэх юмаараа бүү устга. Учир нь түүний төлөө Христ үхсэн юм.

16Тиймд та нарын хувьд сайн нь бүү муугаар хэлэгдэг.

17Бурханы хаанчлал бол идэх болон уух явдал бус, харин Ариун Сүнс дорх зөвт байдал, амар тайван хийгээд баяр баясгалан нь юм.

18Христэд ийнхүү үйлчилдэг хүн Бурханд таалагдаж, хүмүүсээр сайшаагдана.

19Тиймд амар тайвныг тогтоодог болон бие биенээ босгон байгуулдаг зүйлсийг мөшгөцгөөе.

20Идэх юмнаас болж Бурханы ажлыг бүү нураа. Үнэндээ бүх юм цэвэр аж. Харин бусдад бүдрүүлгэ болж идэх нь л хүний хувьд муу юм.

21Мах идэхгүй, дарс уухгүй эсвэл ах дүү чинь бүдэрдэг ямар нэгэн зүйлийг үйлдэхгүй байх нь сайн.

22Та өөртөө байгаа итгэлээ Бурханы өмнө өөрийнхөө хувьд л байлга. Зөвшөөрдөг зүйлдээ өөрийгөө ялладаггүй хүн нь ерөөлтэй еэ!

23Харин эргэлзэгч нэгэн нь хэрэв идэх аваас яллагдана. Учир нь итгэлээр бус юм. Итгэлээр бус алив бүхэн нь нүгэл юм.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help