Сургаалт үгс 9 - Ариун Библи 2013(AB2013)

Мэргэн ухааны найр

1Байшингаа барьж, долоон баганаа урлав, мэргэн ухаан.

2Малаа нядлан дарсаа хольж бас ширээгээ засжээ, тэрээр.

3Хотын хамгийн өндөрлөгөөс тэрээр

зарц бүсгүйчүүдээ илгээн зар тараана

4“Гэнэн нэгэн нь наашаа эргэгтүн!” гээд

Ухвар мөчид нэгэнд тэрээр

5“Нааш ир, талхнаас минь зоогло

Хольсон дарснаас минь уугтун.

6Гэнэн явдлаа орхин амьд яв

Ухаарлын замаар яв!” гэж хэлдэг.

Эгэл сургамжууд

7Басамжлагчийг залруулваас

Үл хүндлэлийг хураана.

Буруутыг зэмлэвээс

Өө толбыг хүртэнэ.

8Басамжлагчийг бүү зэмлэ,

Тэр чамайг үзэн ядна.

Мэргэнийг зэмлэ,

Тэр чамайг хайрлана.

9Мэргэнд соёрх

Тэрээр улам мэргэн болно.

Зөвтийг сурга,

Тэрээр мэдлэгээ арвижуулна.

10ЭЗЭНээс эмээхүй нь

Мэргэн ухааны эхлэл.

Ариун Нэгэнийг мэдэх нь ухаарал.

11Учир нь өдөр хоног чинь надаар уртсах.

Амьдралын он жилүүд чамд нэмэгдэх.

12Чи мэргэн бол өөртөө л мэргэн байгаа хэрэг.

Чи басамжилдаг аваас өөрөө л үүнийгээ үүрэх болно.

Мунхагийн урилга, амлалт

13Мулгуу эмэгтэй нь чимээ дуулиантай.

Гэнэн агаад тэр юу ч мэддэггүй.

14Гэрийнхээ үүдэнд, хотын өндөрлөг газруудын суудал дээр тэр суун

15Харгуй замаараа цэх алхан явагсдыг дууддаг.

16“Гэнэн нэгэн нь нааш эргэгтүн” гээд

Ухвар мөчид нэгэнд тэрээр

17“Хулгайн ус чихэрлэг

Нууцалсан талх амттай” гэдэг.

18Үхдэл болохоо тэрээр эс харах агаад

Үхэгсдийн орны гүнд тэр эмийн зочид буйг эс мэдэх ажээ.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help