Дуулал 125 - Ариун Библи 2013(AB2013)

Бурханы хүмүүсийн хамгаалалтӨгсөх дуу.

1ЭЗЭНд итгэдэг хүмүүс бол

Үл ганхах, мөнхөд оршдог

Сион уулын адил юм.

2Иерусалимыг уулс хүрээлэн байдаг шиг

Өдгөөгөөс мөнхөд хүртэл

Өөрийн хүмүүсийг ЭЗЭН хүрээлнэ.

3Учир нь гэм буруугийн очирт таяг

Зөвтийн газар нутагт эс оршино.

Энэ нь зөвт хүн буруу үйлдэлд

гараа хүргэхгүйн тулд юм.

4Аяа ЭЗЭН, сайн хүмүүст болон

Чигч шударга зүрхтэй хүмүүст

сайныг үйлдээч!

5Харин муруй зам уруу хазайдаг хүмүүсийг

Ёс бусыг үйлдэгчидтэй хамт

ЭЗЭН авч одно.

Израилийн дээр амар амгалан орштугай!

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help