1Абрахам дахин нэг эхнэр авсан бөгөөд нэр нь Кетура.
2Тэрээр түүнд Зимран, Иокшан, Медан, Мидиан, Ишбак, Шуа нарыг төрүүлж өгчээ.
3Иокшан нь Шеба, Дедан хоёрыг төрүүлжээ. Деданы хөвгүүд нь ашур, летуш, леумчууд болно.
4Мидианы хөвгүүд нь Ефа, Ефер, Ханох, Абида, Елдаа нар билээ. Эд бүгд Кетурагийн хөвгүүд юм.
5Абрахам өөрийн хамаг өмчийг Исаакт өгчээ.
6Абрахам татвар эмсийнхээ хүүхдүүдэд өглөг өгч, өөрийн амьд ахуйд тэднийг хүү Исаакаасаа холдуулан, дорно зүг уруу явууллаа.
Абрахам өөд болов7Абрахамын амьд явсан хоног нэг зуун далан таван жил болжээ.
8Абрахам сайхан өндөр насыг насалж гүйцээд эцсийн амьсгал хурааж нөгчив. Тэгээд тэр өөрийн хүмүүст нийлж,
9хүү Исаак Ишмаел хоёр нь түүнийг Мамрегийн өмнө тал дахь хит хүн Зохарын хүү Ефроны талбай дахь Махпела агуйд оршуулжээ.
10Тэр газрыг Абрахам хитчүүдээс худалдан авсан байв. Абрахам түүний эхнэр Сара хоёрыг тэнд оршуулжээ. гэдэг нэр өгчээ.
26Удаах дүү нь Есавын өсгийнөөс гараараа зуурч гарсан учир түүнд Иаков гэдэг нэр өгчээ. Ребека тэднийг төрүүлэхэд Исаак жаран настай байлаа.
27Хөвгүүд өсөж, Есав гарамгай анчин, хээр талын эр, Иаков нь майхандаа суудаг номхон дөлгөөн хүн болжээ.
28Исаак, Есавын агнасан ангийн маханд дуртай учир Есавдаа хайртай харин Ребека нь Иаковтаа хайртай байв.
Ууган хүүгийн эрхээ худалдав29Иаковыг шөл буцалгаж байтал Есав хээрээс өлсөж ядран эргэж иржээ.
30Есав Иаковт
—Би өлсөж ядарсан учир чи улаан шөлнөөсөө надад идүүлнэ үү? гэжээ. Иймээс Есавыг Едом гэж дуудах болсон юм.
31Иаков
—Ууган хүү байх эрхээ өнөөдөр надад худалдаач гэсэнд
32Есав
—Би үхэх гэж байна. Ууган хүү байх эрх надад ямар ашигтай юм бэ? гэжээ.
33Иаков
—Өнөөдөр надад тангарагла! гэсэнд Есав түүнд тангараглаж, ууган хүү байх эрхээ Иаковт худалджээ.Евр 12:16
34Иаков түүнд зармагны шөл талхтай өгсөнд тэрээр идэж уугаад, босож явлаа. Есав ууган хүү байх эрхээ ингэж үл тоомсорлов.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.