1Ах дүүгийн чинь үхэр, хонь алдуул явааг харвал хайхралгүй бүү өнгөрөө. Харин чи түүнийг ах дүүдээ буцаан хүргэж өг.
10Чи шар илжиг хоёрыг нэг анжсанд хөллөн газар бүү хагал.
11Ноос маалинга хоёрыг хольж нэхсэн хувцас бүү өмс.
12Өмсдөг гадуур хувцасныхаа дөрвөн өнцөгт нь бүч хий.Бэлгийн харьцааны тухай хууль
13Хэрэв хүн эхнэр авч, түүн дээр ороод, түүнд дургүй болж,
14“Би энэ хүүхнийг авсан. Харин түүнтэй ойртоод би түүний охин онгоны шинж тэмдгийг олж мэдсэнгүй!” гэж гүтгэж, түүнийг нэрийг гутаавал,
15тэр бүсгүйн эцэг, эх нь бүсгүйн охин онгон байсны тэмдгийг авч гараад, хотын дааман хаалганы дэргэдэх ахмадууд дээр очиж,
16бүсгүйн эцэг нь ахмадуудад “Би охиноо энэ хүнд эхнэр болгон өгсөн билээ. Гэтэл тэр түүнд дургүй болж,
17харагтун, «Би чиний охины охин онгон шинж тэмдгийг олж мэдсэнгүй!» гээд түүнийг буруутгасан. Гэтэл хар! Миний охины охин онгоны шинж тэмдэг энэ байна” гэж хэлээд эцэг эх нь хотын ахмадуудын өмнө хувцсыг нь дэлгэн үзүүлнэ.
18Хотын ахмадууд тэр хүнийг барьж авч цээрлүүлэх ёстой.
19Тэр хүн Израилийн онгон бүсгүйн нэрийг гутаасан учир тэд түүнийг зуун мөнгөн шекелээр торгоод, мөнгийг бүсгүйн эцэгт өгнө. Тэгээд мөнөөх бүсгүй түүний эхнэр нь хэвээрээ үлдэж, тэр хүн насан туршдаа түүнээс салж үл болно.
20Харин тэр бүсгүйг охин онгон байгаагүй гэсэн түүний мэдүүлгэ нь үнэн байвал,
21бүсгүйг эцгийнх нь гэрийн үүдэн дээр аваачиж, хотынхон нь түүн уруу чулуу шидэж ал. Учир нь тэр бүсгүй эцгийнхээ гэрт садарлан самуурч, Израильд шившигт хэрэг хийсэн. Чи дундаасаа ёрын мууг ийнхүү зайлуул.
22Хэрвээ эр хүн гэрлэсэн эмэгтэйтэй унтаж байгаад баригдвал эмэгтэйтэй унтсан эр болон мөнөөх эмэгтэй хоёулаа үхвэл зохино. Та нар ёрын мууг Израилиас ийнхүү зайлуулах ёстой.
23Хэрэв хүнтэй сүй тавьсан онгон бүсгүйтэй өөр эрэгтэй хүн хотын дотор учраад хавьтвал
24та нар тэр хоёрыг хотын хаалганы гадна гаргаж, тэдэн уруу чулуу шидэж ал. Учир нь тэр бүсгүй хотын дотор байсан ч хашхираагүй. Тэр эр хөршийнхөө эхнэрийг хүчирхийлсэн. Чи дундаасаа ёрын мууг ингэж зайлуул.
25Хэрвээ хүнтэй сүй тавьсан бүсгүйтэй хэн нэгэн эр хөдөө хээр тааралдаад, хүч хэрэглэн түүнтэй хавьтвал зөвхөн тэр хавьтсан эрийг л алах ёстой.
26Тэр бүсгүй алуулбал зохих гэм нүгэлгүй учир түүнийг зүгээр орхи. Энэ нь хүн хөршрүүгээ дайран амийг нь хороосонтой адил хэрэг юм.
27Учир нь тэр эр бүсгүйтэй хөдөө хээр тааралдах үед тэр сүйт бүсгүй хашхирсан ч түүнийг аврах хэн ч байхгүй байсан.
28Хэрвээ эр хүн сүй тавиагүй, онгон бүсгүйтэй тааралдаж, түүнийг барьж аваад, хавьтаж байгаад тэд баригдвал
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.