Дуулал 57 - Ариун Библи 2013(AB2013)

Хавчлага дорх итгэл, магтаалУдирдаачид: Бүү устгаач аялгуунд. Саулаас агуй уруу зугтах үеийн Давидын миктам.

1Намайг өршөөгөөч, Бурхан,

Намайг өршөөгөөч

Учир нь сэтгэл минь Таны дотор хоргодож байна.

Таны жигүүрийн сүүдэрт би

Хорлол өнгөртөл хоргодно.

2Би Хамгийн Дээд Бурханд,

Миний төлөө зорилгоо биелүүлдэг

Бурханд хашхирна.

3Тэрээр тэнгэрээс илгээж,

Намайг аварна

Намайг залгихаар завдагчдыг зэмлэнэ. Села

Энэрэл хайр ба үнэнээ

Бурхан илгээнэ.

4Миний амь арслангуудын дунд байна.

Би гал гаргагч хүний

хөвгүүдийн дунд хэвтэж байна.

Тэд жад ба сум мэт шүдтэй бөгөөд

Хэл нь хурц илд юм.

5Тэнгэрсээс дээгүүр Бурхан өргөмжлөгдөх болтугай.

Сүр жавхлан тань

Бүх дэлхийн дээгүүр байг.

6Тэд хөлд минь тор тавив.

Сэтгэл минь гонсойв.

Өмнө минь тэд нүх ухав.

Өөрсдөө тэгээд түүндээ унав. Села

7Зүрх минь бат байна,

Аяа Бурхан, зүрх минь бат байна.

Би дуулна, би аялгуулан дуулна.

8Сэтгэл сүнс минь, сэрээч!

Босоо ятга ба ятга аа, сэрээч!

Үүрийн гэгээг би сэрээнэ.

9Аяа Эзэн, би ард түмнүүдийн дунд

Танд талархал өргөнө.

Би үндэстнүүдийн дунд

Таныг магтан дуулна.

10Учир нь хайр энэрэл тань тэнгэрт тулам,

Үнэн тань үүлсэд тулам билээ.

11Аяа Бурхан,

Тэнгэрсээс дээгүүр өргөмжлөгдөөч.

Таны сүр жавхлан

Бүх дэлхийн дээгүүр байг.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help