Дуулал 138 - Ариун Библи 2013(AB2013)

Талархал магтаалДавидаас.

1Би бүхий л зүрхээрээ Танд талархана.

Бурхдын өмнө Таныг би магтан дуулна.

2Таны ариун сүмд хандан би мөргөж,

Хайр энэрэл, үнэний тань улмаас

Таны нэрд талархахын учир нь

Алдар нэр бүхнээсээ өндөрт

Амлалтаа Та өргөмжилснийх.

3Дуудсан өдөрт минь Та надад хариулав.

Сэтгэлийг минь хүч чадлаар зоригжуулав.

4Аяа ЭЗЭН, амнаас тань гарах үгийг сонсохдоо

Газрын бүх хаан

Танд талархана.

5Тэд ЭЗЭНий замуудын тухай дуулна

Учир нь ЭЗЭНий алдар аугаа.

6ЭЗЭН хэдийгээр өндөрт байвч

Дорд нэгнийг хардаг.

Бардамнагчийг Тэрээр

холоос ч мэддэг.

7Хэдийгээр зовлон шаналангийн дунд

Би явах болсон ч Та намайг сэргээнэ.

Дайснуудын минь уур хилэнгийн өмнөөс

Та мутраа сунгах бөгөөд

Баруун мутар тань намайг аварна.

8ЭЗЭН миний төлөө гүйцэлдүүлнэ.

Аяа ЭЗЭН, хайр энэрэл тань мөнхийн юм.

Мутрынхаа бүтээлүүдийг бүү орхиоч.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help