1Иошуа нас ахиж хөгшрөхөд ЭЗЭН түүнд
—Чи нас ихэд өндөр болж хөгширчээ. Гэвч эзэмшилд авах маш их газар үлдсэн байна.
2Үлдсэн нутгууд гэвэл Филист болон Гешурын бүх бүс нутаг болох
3Египетийн зүүнтээх Шихор голоос хойд зүгийн Екроны нутгийн хил хүртэл (тэр нь канаанчуудынх гэж тооцогддог) бүх нутаг, газчууд, ашдодчууд, ашкелончууд, гитчүүд болон екрончууд хэмээгдэх филистчүүдийн таван ноёны газар нутаг буюу аввичуудын газар нутаг,
4өмнө зүгт канаанчуудын бүх нутаг болон аморичуудын хил нутаг дахь Афекийг хүртэлх сидончуудад харьяалагдах Меара,
5мөн гебалчуудын нутаг хийгээд Хермон уулын доорх Баал-гадаас Лебо-хаматыг хүртэлх, наран ургах зүгийн Ливан бүхэлдээ юм.
6Ливанаас авахуулаад Мисрефот-маим хүртэлх уулархаг нутгийн бүх оршин суугчид болох бүх сидончуудыг Би Израилийн хөвгүүдийн урдаас хөөн гаргах болно. Зөвхөн Миний чамд тушаасны дагуу энэ газрыг Израильд өв болгон шавга хаяж хуваарилагтун.Реубений нутаг дэвсгэр
15Ийнхүү Мосе Реубений хөвгүүдийн овогт тэдний ургийн дагуу өвийг нь өгөв.
16Ингээд тэдний нутаг дэвсгэр нь Арнон голын захад орших Ароер мөн голын хөндийн дунд орших хот болон Медебагийн хажуудах бүх тал нутаг
17Хешбон ба тал нутаг дахь түүний бүх хот буюу Дибон, Бамот-баал, Бет-баал-меон,
18Иахаз, Кедемот, Мефаат,
19Кириатаим, Сибма ба хөндийн уулан дээрх Зерет-шахар,
20Бет-пеор, Писгагийн хормой газар, Бет-иешимот зэрэг
21тал газрын бүх хот ба Хешбонд хаанчилж байсан аморичуудын хаан Сихоны бүх эзэнт улс байв. Мосе энэ хааныг уг нутагт амьдарч байсан Сихоны ноёд болох Мидианы удирдагчид Еви, Рекем, Зур, Хур, Реба нарын хамт бут цохив.
22Израилийн хөвгүүд бусад алагдагсдын хамт Беорын хүү мэргэч Балаамыг ч бас илдээр цавчин алав.
23Реубений хөвгүүдийн хил нь Иорданаар хязгаарлагдаж байлаа. Реубений хөвгүүдийн ургийн дагуух өв нь эдгээр хот тосгод байв.
Гадын нутаг дэвсгэр24Мосе мөн Гадын овог буюу Гадын хөвгүүдэд ургуудынх нь дагуу өвийг өгөв.
25Тэдний нутаг дэвсгэр нь Иазер, Гилеадын бүх хот, мөн Раббагийн эсрэг тал дахь Ароерыг хүртэл Аммоны хөвгүүдийн нутгийн хагас,
26мөн Хешбоноос Рамат-мизпа болон Бетонимыг хүртэл, Маханаимаас Дебирийн хил хүртэл,
27мөн хөндийд Бет-харам, Бет-нимра, Суккот ба Зафон бас Хешбоны хаан Сихоны хаант улсын Иорданаар хязгаарлагдан үлдсэн хэсгээс Иорданы нөгөө тал буюу зүүн талд Хиннеретийн тэнгис хүртэлх нутаг байлаа.
28Гадын хөвгүүдийн ургийн дагуух өв нь эдгээр хот болон тэдний тосгод байв.
Манассегийн хагас овгийн нутаг дэвсгэр29Мосе бас Манассегийн овгийн хагаст буюу Манассегийн хөвгүүдийн овгийн хагаст, ургуудынх нь дагуу өгөв.
30Тэдний нутаг дэвсгэр нь Маханаимаас бүх Башаныг оруулаад Башаны хаан Огийн эзэнт улс бүхэлдээ болон Башан дахь Иаирын бүх нүүдлийн тосгод, нийтдээ жаран хот тосгодыг хамарсан байв.
31Гилеадын хагас, мөн Башан дахь Огийн хаант улсын хотууд болох Аштарот Едреи зэрэг нь Манассегийн хүү Махирын хөвгүүдийн хагаст тэдний ургийнхны дагуу өгөгдсөн байв.
32Иорданы цаад талд Иерихогийн зүүнтээд Моабын талд Мосе байхдаа эдгээр нутгийг өв болгон хуваасан юм.
33Харин Мосе, Леви овогт ямар ч нутгийг өв болгон өгсөнгүй. Түүний амласны дагуу тэдний өв нь Израилийн Бурхан ЭЗЭН Өөрөө байлаа.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.