Иохан 5 - Ариун Библи 2013(AB2013)

Амралтын өдөр эдгээв

1Дараа нь иудейчүүдийн нэгэн баяр болж байхад Есүс Иерусалимд очив.

2Иерусалимын Хонины гулдан хаалганы дэргэд еврейгээр Бетзада гэдэг цөөрөм байдаг. Тэнд таван саравч байдаг бөгөөд

3тэдгээрийн дотор өвчтэй, сохор, доголон, хатангир олон хүн хэвтэж байлаа.

5Гучин найман жил өвчтэй байсан нэгэн хүн тэнд байв.

6Тэнд хэвтэж буй түүнийг Есүс харж, удаан хугацаагаар тийм байсныг нь мэдээд, түүнээс

—Чи эрүүл болохыг хүсэж байна уу? гэж асуухад

7өвчтэй хүн

—Эзэн, ус хөдлөх үед намайг цөөрөмд оруулах хүн байдаггүй. Тэгээд ч намайг очсоор байтал өөр нэгэн надаас өмнө орчихдог гэсэнд

8Есүс түүнд

—Бос. Дэвсгэрээ аваад, алх гэж айлдав.

9Өнөөх хүн тэр даруй эрүүл болж, дэвсгэрээ аваад алхав. Тэр өдөр Амралтын өдөр байлаа.

10Тиймээс иудейчүүд мөнөөх эдгээгдсэн хүнд

—Өнөөдөр Амралтын өдөр, чи дэвсгэрээ авч явж болохгүй гэжээ.Есүсийн гэрчлэл

30Би юуг ч Өөрөөсөө үйлдэж чадахгүй. Би сонссоноороо шүүх бөгөөд шүүлт минь шударга. Учир нь Би Өөрийнхөө хүслийг бус харин Намайг Илгээгчийн хүслийг хайдаг.

31Хэрэв Би Өөрийнхөө тухай Өөрөө гэрчилбэл гэрчлэл минь үнэн биш байна.

32Намайг гэрчлэгч өөр Нэгэн бий. Намайг гэрчилж байгаа Түүний гэрчлэл нь үнэн гэдгийг Би мэднэ.

33Та нар Иоханд хүн илгээхэд тэрээр үнэний тухай гэрчилсэн билээ.Иох 1:19–27, 3:27–30

34Гэвч Би хүнээс гэрчлэл авдаггүй. Харин та нарыг аврагдаасай гэсэндээ Би эдгээрийг хэлж байгаа юм.

35Иохан бол шатаж, гэрэлтэж байсан дэнлүү байв. Та нар тэр гэрэлд нь хэсэг зуур хөөрөн баясахыг хүсэж байсан.

36Харин Иоханы гэрчлэлээс илүү агуу гэрчлэл Надад байна. Биелүүл гэж Надад Эцэгийн өгсөн ажлууд ба Миний хийж байгаа ажлууд нь Эцэг Намайг илгээсэн гэж Миний тухай гэрчилдэг.

37Намайг илгээсэн Эцэг Өөрөө Намайг гэрчилсэн юм. Та нар хэзээ ч Түүний дууг сонсоогүй, дүр төрхийг нь ч хараагүй.Мт 3:17; Мк 1:11; Лк 3:22

38Илгээсэн нэгэнд нь итгээгүй тул та нарын дотор Түүний үг оршдоггүй.

39Та нар бичвэрүүдэд мөнх амь бий гэж боддог тул түүнийг нягталдаг. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ.

40Та нар амьтай болохын тулд Над дээр ирэхийг хүсдэггүй.

41Би хүмүүсээс алдар хүндийг авдаггүй.

42Та нарын дотор Бурханы хайр байхгүйг Би харин мэднэ.

43Би Эцэгийнхээ нэрээр ирсэн юм. Гэтэл та нар Намайг хүлээж авдаггүй. Хэрэв өөр нэгэн өөрийнхөө нэрээр ирвэл та нар түүнийг хүлээн авна.

44Та нар цорын ганц Бурханаас алдрыг хайдаггүй атлаа бие биенээсээ алдрыг хүлээн авдаг. Тийм байж яаж итгэж чадах юм бэ?

45Эцэгийн өмнө Би та нарыг буруутгана гэж бүү бод. Та нарыг буруутгагч нь та нарын найдвараа тавьсан Мосе мөн.

46Хэрэв та нар Мосед итгэсэн юм бол Надад итгэх байсан. Учир нь тэр Миний тухай бичсэн юм.

47Харин та нар түүний судар бичигт итгэхгүй бол яаж үгэнд минь итгэх билээ? гэж айлдлаа.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help