1Үзэгтүн, Иуда болон Иерусалимын хувь тавиланг сэргээх тэр өдрүүдэд болон цагт
2Би бүх үндэстнийг цуглуулан Иехошафатын хөндийд авчирна. Тэгээд Би ард түмнийхээ, Өөрийн өв Израилийн өмнөөс тэднийг тэнд шүүнэ. Тэд ард түмнийг минь үндэстнүүдийн дунд тараан газрыг минь хуваасан.
3Тэд бас ард түмний минь төлөө шавга орхиж, хөвгүүнийг янханд төлбөр болгон өгч, охиныг дарсныхаа төлөө худалдаж, согтуурав.
4Тир, Сидон, Филистийн бүх газар нутаг аа, та нар Миний хувьд юу юм бэ? Та нар Надад хариу төлөх гэж байна уу? Харин та нар Надад хариу төлөх аваас Би та нарын хариуг толгой дээр чинь үтэр түргэн буцаана.
11Эргэн тойрны бүх үндэстнүүд ээ,
Яаран ирж, цугларагтун.
ЭЗЭН, Та хүчтэнүүдээ
Тийш нь буулгаж өгөөч.
12Үндэстнүүдийг босгож,
Иехошафатын хөндийд ирүүлэгтүн.
Учир нь эргэн тойрны бүх үндэстнийг шүүхээр
Би тэнд суух болно.
13Ургац боловсорсон тул хадуурыг оруулагтун.
Дарсны шахуурга дүүрэн байгаа тул ирээд гишгэгтүн.
Тэдний муу муухай нь асар их учраас
Торхнууд сагаж байна.
14Шийдвэрлэх хөндийд бөөн хүмүүс байна!
Учир нь ЭЗЭНий өдөр шийдвэрлэх хөндийд ойрхон байна.
15Нар, сар харанхуйлж, оддын гялбаа ч бөхнө.
16ЭЗЭН Сионоос хүрхэрч,
Иерусалимаас дуугаа гаргаж байна.
Тэнгэр, газар доргино.
Гэвч ЭЗЭН бол ард түмнийхээ хоргодох газар,
Израилийн хөвгүүдэд бат цайз болой.Иудагийн гэрэлт ирээдүй
17Тэгэхэд та нар Намайг
Ариун уул Сиондоо оршигч,
Бурхан ЭЗЭН чинь мөн гэдгийг мэдэх болно.
Иймээс Иерусалим ариун болж,
Харийнхан хойшид түүгээр дайрч өнгөрөхгүй.
18Тэр өдөр уулс шинэ дарсыг дуслуулж,
Толгод сүүгээр урсаж,
Иудагийн бүх горхинд ус урсах болно.
ЭЗЭНий өргөөнөөс нэгэн булаг оргилж,
Шиттимийн хөндийг усална.
19Египет сөнөмөл газар, Едом зэлүүд нутаг болно.
Учир нь тэд Иудагийн хөвгүүдийг тарчлаан
Нутагт нь гэмгүй цусыг урсгасан юм
20Харин Иуда өнө мөнхөд,
Иерусалим үеийн үед суурьшилтай байна.
21Би өшөө аваагүй цусных нь хариуг нэхнэ.
Учир нь ЭЗЭН Сионд оршдог.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.