Дуулал 69 - Ариун Библи 2013(AB2013)

Дарамтын эсрэг залбиралУдирдаачид: Шушанимын дагуу. Давидаас.

1Бурхан, намайг авраач.

Учир нь их ус аминд минь заналхийлжээ.

2Гүн намагт би живж

Тэнд хөл тогтох газар үгүй.

Гүн усанд би орж, үерт автлаа.

3Хашхирсаар байгаад би ядарчээ

Хоолой минь хатжээ.

Бурханаа хүлээсээр

Нүд минь гархилжээ.

4Шалтгаангүйгээр намайг үзэн ядагчид

Толгойн үснээс минь ч олон

Утгагүйгээр дайсагнагч

Устгах гэж оролдогсод хүчтэй байна.

Би хулгайлаагүй зүйлээ

Буцааж өгөх ёстой болж байна.

5Аяа Бурхан, мунхаглалыг минь

Та мэддэг нь бөгөөд

Ял зэм минь Танаас нууцлагдаагүй.

6Түг түмдийн БУРХАН Эзэн,

Таныг хүлээгчдийг надаас болж

Ичгүүрт бүү оруулаач!

Израилийн Бурхан,

Таныг эрэн хайгчдыг надаас болж

Шившигт бүү оруулаач!

7Учир нь Таны төлөө би

Жигшил зэвүүцлийг үүрчээ.

Нүүрийг минь ичгүүр нөмөрлөө.

8Би ах дүүстээ харийн хүн болж,

Эхийнхээ хөвгүүдэд ч гаднын хүн болсон.

9Таны өргөөний төлөөх зүтгэл

Намайг залгиж,

Таныг буруутгасан хүмүүсийн буруутгал

Над дээр буув.

10Мацаг барин сэтгэлдээ уйлаад

Буруушаал болов би.

11Тааран хувцас өмсөөд

Ёгт үг болов би тэдэнд.

12Гулдан хаалганы дэргэд суугчид

Миний тухай ярьж

Би согтуурагчдын элэглэл дуу болжээ.

13ЭЗЭН, залбирал минь тааламжтай цагт

Танд хандана.

Бурхан, хайр энэрлийнхээ аугаагаар

Авралынхаа үнэнээр надад хариулаач!

14Намгаас татан гаргаж,

Намайг бүү живүүлээч,

Үзэн ядагсад хийгээд

Усны гүнээс намайг авраач!

15Усны үерт намайг үл автуулж,

Гүн усанд эс залгиулж,

Нүхний амыг ч дээр минь

Бүү хаагдуулаач!

16ЭЗЭН, хайр энэрэл тань сайн учир

Хариулаач надад.

Өршөөлийнхөө үлэмжээр над уруу эргэж,

17Зарцаасаа нүүрээ бүү нуугаач.

Учир нь би хавчлага дунд байна.

Надад даруйхан хариулаач!

18Сэтгэлд минь ойртон ирж,

Түүнийг авраач ээ!

Дайснуудын минь учир

Намайг золиоч!

19Надад ирсэн буруутгал,

Ичгүүр, доромжлолыг Та мэднэ.

Бүх өстөн минь

Таны өмнө байна.

20Буруутгал зүрхийг минь эмтэлж,

Би маш их өвчтэй байна.

Би өрөвдөгчийг хүлээсэн ч

Хэн ч байсангүй.

Тайтгаруулагчийг ч бас эс олов.

21Тэд бас надад хүнсэнд минь цөс,

Цангахад минь уулгахаар цуу өгөв.

22Тэдний ширээ нь тэдэнд урхи болог.

Тэднийг амар тайван байхад

Энэ нь хавх болог.

23Харж чадахгүйн тулд

Тэдний нүд харанхуйлаг.

Ууц нуруу нь үргэлж

Дагжин чичрэг.

24Хараалаа тэдний дээр асгаач

Таны дүрэлзэж буй уур

Тэднийг нөмрөг.

25Тэдний хуаран эзгүйрэг!

Майхнуудад нь хэн ч бүү сууг!

26Учир нь тэд Таны бут цохисон хүнийг хяхан хавчсан.

Таны шархдуулсан хүний

өвчин шаналлыг хөөрөлддөг.

27Тэдний хилэнц дээр хилэнц нэмээч.

Тэд Таны зөвт байдалд бүү орог.

28Тэд амийн номоос хасагдан арчигдаж,

Зөвт хүмүүстэй хамт бүү бичигдэг!

29Харин би зүдрүү агаад хөндүүрлэж байна.

Аяа Бурхан, Таны аврал

Намайг өндөрт өргөх болтугай!

30Би Бурханы нэрийг дуугаар магтаж,

Түүнийг талархлаар өргөмжилнө.

31Энэ нь ЭЗЭНд үхрээс илүүгээр

Эвэр туурайтай залуу бухнаас

илүүгээр таашаагдана.

32Даруу хүмүүс үүнийг үзсэн бөгөөд

баярлаж байна.

Бурханыг эрэн хайгчид аа,

Зүрх тань сэргэх болтугай.

33Учир нь гачигдагсдыг

ЭЗЭН сонсдог бөгөөд

Хоригдлуудаа жигшдэггүй.

34Тэнгэр ба газар,

Далай ба тэдгээрийн дотор хөдөлж буй бүхэн

Түүнийг магтаг.

35Учир нь Сионыг Бурхан аварч,

Иудагийн хотуудыг босгон байгуулна.

Энэ нь тэднийг тэнд суулгаж,

Тэдгээрийг эзэмшүүлэхийн тулд юм.

36Зарц нарынх нь үр удам үүнийг өвлөж,

Нэрийг нь хайрлагчид тэнд оршин суух болно.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help