1Тимот 3 - Ариун Библи 2013(AB2013)

Харгалзагчдын чадвар

1Энэ бол итгэмжит үг. Хэрэв хэн нэгэн нь харгалзагч болохыг эрмэлзвэл, тэр сайн ажил хүсэж байна.

2Тиймээс харгалзагч нь өө сэвгүй, нэг эхнэрийн нөхөр, биеэ барьдаг, хэрсүү, хүндэтгэгдсэн, зочломтгой ба заах чадвартай, хүндтэй, гүтгэгч бус, тэвчээртэй, бүгдэд итгэмжтэй байх ёстой.

12Үйлчлэгчид нь нэг эхнэрийн нөхөр, хүүхдүүдээ болон гэр бүлээ сайн захирдаг байг.

13Учир нь онц үйлчилсэн нь сайн байр суурь ба Христ Есүс дэх итгэлдээ үлэмж зоригийг олж авдаг.

Бидний итгэл сүсгийн нууц

14Удахгүй чам дээр очно гэж найдан, эдгээрийг би бичиж байна.

15Хэрэв би саатвал, үнэний багана ба суурь болсон амьд Бурханы чуулган болох Бурханы гэр бүл дотор хэрхэн биеэ авч явах учиртайг чи мэдэх ёстой.

16Итгэл сүсгийн нууц агуу нь эргэлзээгүй.

Махбодоор илчлэгдсэн Тэр

Сүнс дотор зөвтгөгдсөн.

Тэнгэрэлч нарт үзэгдсэн Тэр

Харийнханд ч тунхаглагдсан.

Ертөнцөд итгэгдсэн Тэр

Сүр алдраар дээш авагдсан.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help