Иов 3 - Ариун Библи 2013(AB2013)

Иов төрсөн өдрөө хараав

1Үүний дараа Иов ам нээж, төрсөн өдрөө хараав. сэрээгч, өдрийг хараагч нар

түүнийг харааг.

9Үдшийн бүрийд түүний одод бөхөг.

Хүлээсэн гэрэл нь эс ирэг,

Үүрийн гэгээг эс үзэг.

10Учир нь эхийн минь хэвлийн амыг тэр өдөр эс хаажээ,

Эл нүднээс минь зовлонг үл нуужээ.

11Төрөхдөө юунд эс үхэв, би

Хэвлийнээс гарахдаа юунд үл эндэв, би?

12Тосох өвдгүүд дээр юунд унав, би

Угжих гэж эхийн хөх юунд угтав, намайг!

13Учир нь би анир ч үгүй хэвтээд,

Амран нойрсож байх байсан сан.

14Нурангийг дахин босгосон

Дэлхийн хаад, зөвлөгч нарын дунд ч юмуу,

15Мөнгөөр гэрээ,

Алтаар өөрийгөө дүүргэсэн

Ноёдын дунд ч юмуу байх байсан сан.

16Эсвэл би төрөөгүй зулбадас,

Гэрэл үзээгүй нялхсын адил байх минь ч яалаа.

17Тэнд гэм буруутнууд эс түйвээдэг,

Тэнд туйлдаж зүдрэгсэд амарцгаадаг.

18Хоригдлууд хамтдаа тайвныг эдэлж,

Харгалзагчийн хашхирах дууг тэд үл сонсдог.

19Тэнд их багагүй байцгааж,

Эзнээсээ боолчууд чөлөөлөгддөг.

20Гачлант нэгэнд гэрэл,

Гашуудах нэгэнд амь яагаад өгөгдөө вэ?

21Тэрээр үхлийг хүсэвч тэр нь эс ирэх агаад

Нууц эрдэнэсээс илүүгээр үхлийг хайж ухна.

22Булш юугаа олвол, хөөрөн баярлах бус уу?

23Бурханаар хашигдсан, замаа эс харах хүмүүнд

Гэрэл юунд өгөгдөө вэ?

24Гаслаан минь миний хоол хүнс болов

Ёолоон минь ус мэт асгарав

25Эмээсэн минь над дээр ирж,

Айсан минь надад тохиов.

26Би тайвширсангүй,

Би тайтгарсангүй,

Би амарсангүй,

Харин түйвээн нөмрөв.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help