Дэд хууль 17 - Ариун Библи 2013(AB2013)

1Чи Бурхан ЭЗЭНдээ согогтой, ямар нэгэн гажигтай муу үхэр, хонийг бүү өргө. Тэр чинь Бурхан ЭЗЭНд чинь жигшүүрт зүйл юм.

2ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй хотуудын аль нэгэнд, та нарын дунд суудаг эрэгтэй, эмэгтэй аливаа хүн Түүний гэрээг зөрчиж, ЭЗЭН Бурханы чинь өмнө ёрын муу үйл хийж,

3миний тушаасны эсрэг өөр бурхдад буюу нар, сар, тэнгэрийн алив эрхэст очиж зарагдан тэдэнд мөргөвөөс,Тахилчид ба шүүгчдийн шийд

8Хэрэв хотын чинь доторх маргаан зөрчлөөс болж бие биенийхээ цусыг урсгасан, бие биентэйгээ маргалдсан эсвэл бие биенээ зодсон зэрэг шийдвэрлэхэд хэцүү хэрэг гарвал чи босож, ЭЗЭН Бурханыхаа сонгож авах газар уруу явж,

9Леви овгийн тахилч юмуу, тэр үед байх шүүгч дээр очиж, асууж лавла. Хэргийг хэрхэн шийдвэрлэхийг тэд чамд мэдүүлнэ.

10ЭЗЭНий сонгон авах газраас чамд мэдүүлсэн тушаал үг ёсоор чи гүйцэтгэ. Чи тэдний заасан бүхнийг ёсоор гүйцэтгэхийг анхаар.

11Чамд зааж өгөх хуулийн үг, чамд хэлж өгөх шүүлт ёсоор нь чи гүйцэтгэ. Чамд хэлсэн үгээс нь баруун тийш ч, зүүн тийш ч бүү хазай.

12ЭЗЭН Бурхандаа үйлчлэхээр зогсож буй тахилч юмуу шүүгчийг сонсохгүй давлиун зан гаргах хүн байвал тэр хүнийг алах ёстой. Израилиас ёрын мууг ингэж зайлуул.

13Тэгвэл бүх хүн үүнийг сонсоод, айж эмээн цаашид ийнхүү давлиун загнахгүй.

Хааны эрхийн хязгаар

14ЭЗЭН Бурханы чинь чамд өгч буй газарт чи хүрч очоод, түүнийг эзэмшиж, тэнд оршин суухдаа “Бидний эргэн тойронд байгаа бүх үндэстэн шиг, хааныг дээрээ залъя” гэвэл хүмүүсийг Египет уруу буцаах ч ёсгүй. Учир нь ЭЗЭН “Та нар энэ замаар дахин хэзээ ч буцах ёсгүй” гэж та нарт айлдсан билээ.1Ха 10:28; 2Шс 1:16, 9:28

17Зүрх нь уруу татагдахгүйн тулд тэр хүн олон эхнэр авах ёсгүй. Тэр өөртөө алт мөнгөө арвижуулж болохгүй.1Ха 10:14–22,27, 11:1–8; 2Шс 1:15, 9:27

18Тэрээр хаанчлалынхаа сэнтийд залрангуутаа Леви овгийн тахилч нарын өмнө байдаг номоос энэ хуулийг өөртөө хуулан бичиж аваад,

19өөртөө байлгаж, түүнийгээ амьдралынхаа бүхий л өдөр унших ёстой. Ингэснээр тэр, уг хуулийн бүх үг буюу эдгээр зарлигийг сахин үйлдэж, Бурхан ЭЗЭНээсээ эмээхийг сурах бөгөөд

20зүрх нь ах дүү нараасаа дээгүүр өргөгдөхгүй мөн уг тушаалаас баруун тийш ч, зүүн тийш ч хазайхгүй юм. Ингэснээр тэр өөрөө болон хөвгүүд нь Израилийн дунд урт удаан хаанчилна.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help