Дуулал 60 - Ариун Библи 2013(AB2013)

Ялалтын төлөөх залбиралУдирдаачид: Шушан Едутын дагуу. Арам-нахараим болон Арам-зоба нартай Давид тэмцэлдэх үед Иоаб буцан ирж, Давст хөндийд Едомын арван хоёр мянган хүнийг устгасан үеийн, сургахад зориулсан Давидын миктам.

1Бурхан, Та биднээс татгалзсан.

Та биднийг няцалсан

Та уурлан хилэгнэсэн.

Бидэн уруу эргэн хараач.

2Та газрыг доргиож хагалсан.

Газар хөдөлж байгаа тул

Цөмөрхийг нь нийлүүлээч.

3Та ард түмэндээ

Бэрх хэцүүг үзүүлсэн.

Гуйвуулдаг дарсыг

Бидэнд Та өгсөн.

4Үнэний төлөө өргүүлэхээр

Өөрөөс тань эмээдэг хүмүүст

Тугийг Та өгсөн. Села

5Таны хайртууд

Чөлөөлөгдөхийн тулд

Баруун мутраараа аварч,

Бидэнд хариулаач.

6Бурхан ариун газартаа айлдахдаа

“Би ихэд баярлана,

Би Шехемийг хувааж,

Суккотын хөндийг хэмжинэ.

7Гилеад Минийх, Манассе ч Минийх.

Ефраим ч Миний толгойн дуулга.

Иуда бол очирт таяг минь.

8Моаб Миний угаалгын сав.

Едомын дээр Би гутлаа шиднэ.

Филистийн дээгүүр Би

Ялгууснаар хашхирна” гэв.

9Хэн намайг бэхлэгдсэн хотод авчрах вэ?

Хэн намайг Едом уруу хөтлөх вэ?

10Өө, Бурхан, Та Өөрөө

Биднээс татгалзсан бус уу?

Өө, Бурхан, Та

Манай цэрэгтэй хамт давшихгүй гэж үү?

11Өстний эсрэг бидэнд туслаач,

Учир нь хүнээр авруулах нь дэмий хоосон юм.

12Бурхантай хамт бид зоригтой байна.

Өстнүүдийг маань гишгэлэгч нь

Тэр билээ.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help