Гашуудал 5 - Ариун Библи 2013(AB2013)

Өршөөл эрсэн гуйлт

1ЭЗЭН, бидэн дээр юу унасныг санаач,

Хэрхэн зэмлэгдсэнийг маань үзээч!

2Харийнхан уруу өв маань эргэж,

Гаднынхан орон гэрүүдэд маань очжээ.

3Эцэггүй өнчин болов, бид чинь.

Эхчүүд маань бэлэвсрэв.

4Усаа хөлс төлж ууна, түлээгээ үнээр авна.

5Мөшгөгчид шил даран хөөнө.

Амсхийхгүй байсаар бид туйлдана.

6Хүрэлцэхүйц талх олох гэж

Египет, Ассирид захирагдав.

7Өдгөөг үзээгүй эцэг өвгөдийн нүгэл энэ гайг авчрав.

Өнөө бид шийтгэлийг нь үүрэн тэмтчиж байна.

8Боолууддаа ноёрхуулав.

Гараас нь биднийг салгах хүн ч алга.

9Цөл дэх илд хурц тул

Талх тариа авах нь амь өрссөн ажил болов.

10Ган гачгийн төөнөм халуун зуухны улмаас

Бидний арьс харлав.

11Сионд эмэгтэйчүүд,

Иудагийн хотуудад онгон охид маань хүчиндүүлэв.

12Хан хөвгүүд гараасаа дүүжлүүлж,

Ахмадууд минь эс хүндлэгдэв.

13Залуу эрс тээрэмд зүтгэв.

Бага залуус гуалин мод үүрч гуйвав.

14Ахмадууд гулдан хаалгануудаас,

Залуус хөгжмөөсөө холдов.

15Зүрхний баяр хөөр маань зогсов.

Бүжиг маань халаглалаар солигдов.

16Толгойноос маань титэм унав.

Бид нүгэл үйлдсэн тул золгүй еэ!

17Иймд зүрх маань зовуурлав.

Тиймд нүд маань сүүмийв.

18Сион уул эзгүйрч

Цөөвөр чононууд холхив.

19ЭЗЭН, харин Та мөнхөд захирдаг.

Хаан сэнтий тань үеэс үед оршдог.

20Юунд Та биднийгээ ор тас мартав?

Юунд Та биднийгээ удаан орхино вэ?

21Биднийгээ сэргээхийн тулд, ЭЗЭН,

Биднийг Өөртөө сэргээгээч.

Урьдын өдрүүд шигээ шинэчлээч.

22Биднээс бүрмөсөн татгалзаагүй ч

Бидэнд ихээр уурласан билээ.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help