1Эрт үед эш үзүүлэгчдээр дамжуулан эцэг өвгөдөд олонтаа бас янз бүрийн замаар айлдсан Бурхан
2эдгээр эцсийн өдрүүдэд бүхний өвлөгчөөр томилсон, ертөнцийг бүтээсэн Хүүгийнхээ дотор бидэнд хандаж хэлэв.
3Түүний цог жавхлангийн гэгээ, Түүний мөн чанарын бодит илрэл ба эрх мэдлийнх нь үгээр бүхнийг Хүү барьдаг болой. Тэр нүглийн ариусгалыг гүйцээгээд, өндөрт байгч Сүр Жавхлантын баруун гарт залрав.
4Тэр тэнгэрэлч нараас илүү эрхэм нэрийг өвлөсөн шигээ тэднээс илүү эрхэм дээд нь болсон юм.
Тэнгэрэлч нараас давуу Хүү5Учир нь Бурхан, тэнгэрэлч нарын алинд нь хэзээ
“Чи бол Миний Хүү,
Өнөөдөр Би Чамайг төрүүлсэн”
гээд бас
“Би Түүний Эцэг болж,
Тэр Миний Хүү болно”
гэж айлдсан юм бэ?
Үнэн зөвийн очирт таяг нь
Таны хаанчлалын очирт таяг мөн.
9Та зөвт байдлыг хайрласан бөгөөд
Ёс бусыг үзэн яджээ.
Тиймээс Бурхан, Таны Бурхан,
Нөхдийн тань дээгүүр
Таныг баяр баяслын тосоор тослов”
гэжээ.
11Тэд мөхөх боловч Та үлдэнэ.
Тэд бүгд хувцас адил элэгдэнэ.
12Та тэднийг
бүтээлэг мэт ороож
Тэд хувцас адил
бас өөрчлөгдөнө.
Харин Та хэвээрээ,
Таны он жилүүд эс төгсөнө”
гэдэг.
13Харин Тэр тэнгэрэлч нарын алинд нь ер нь
“Дайснуудыг чинь Би
Чиний хөлийн гишгүүр
болгох хүртэл
Миний баруун талд залрагтун”
гэж айлдсан бэ?Дуу 110:1
14Тэд бүгдээрээ авралыг өвлөгчдийн төлөөх үйлчлэлд илгээгдсэн үйлчлэгч сүнснүүд биш үү?
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
