Дуулал 122 - Ариун Библи 2013(AB2013)

Иерусалимын төлөөх залбирал магтаалДавидын өгсөх дуу.

1Тэд надад “ЭЗЭНий өргөө явцгаая” гэхэд

Би баярлав.

2Иерусалим аа, бидний хөл

Гулдан хаалганы чинь дотор зогсож байна.

3Иерусалим нь иж цогцлуулсан хотын ёсоор баригджээ.

4Ийшээ, овгууд, ЭЗЭНий овгууд

Израилийн тогтоолын дагуу

ЭЗЭНий нэрд талархахаар өгсөнө ажээ.

5Ийн тэнд шүүхийн сэнтийнүүд,

Давидын гэрийн сэнтийнүүд тавигджээ.

6Иерусалимын амар тайвны төлөө гуй!

“Чамайг хайрлагчид өөдөлтүгэй.

7Амар тайван чиний ханан хэрмийн дотор,

Аюулгүй байдал цайзуудад чинь байг”

8Ах дүүс ба анд нөхдийнхөө төлөө

Одоо “Чиний дотор амар амгалан байх болтугай” гэж би хэлнэ.

9Бидний Бурхан ЭЗЭНий өргөөний төлөө

Чиний сайн сайхныг би эрэн хайх болно.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help