Дуулал 52 - Ариун Библи 2013(AB2013)

Хуурмаг нь шийтгүүлнэУдирдаачид. Едом хүн Доег “Давид Ахимелехийн гэрт ирсэн” гэж Саулд мэдэгдэх үеийн Давидын маскил.

1Хүчирхэг нэгэн ээ, чи

Ёрын муугаар юунд бахархана вэ?

Энэрэл хайрын Бурхан бүхэл өдөржин тэслээ.

2Хуурмагийг үйлдэгч ээ хэл чинь

Сүйрлийг үйлдэх нь хурц тонгорог мэт ажээ.

3Чи сайнаас илүүгээр мууд дурлана.

Зөвийг ярихаасаа илүүгээр худал хэлнэ. Села

4Зальт хэл ээ,

Чи хөнөөлт үг бүрийг хайрлаж байна.

5Тиймээс Бурхан чамайг үүрд сөнөөнө

Тэр чамайг барьж аван

Майхнаас чинь чирэн гаргаж,

Амьдын газраас чамайг үндсээр нь суга татна. Села

6Зөв шударга хүн хараад эмээж,

Түүнийг тохуурхан инээхдээ

7“Харагтун, Бурханыг хүчит цайзаа болгоогүй,

Харин баялгийнхаа элбэгт итгэж,

Хорлол дотроо батажсан хүн” гэх болно.

8Харин би Бурханы өргөөнд

Ногоон чидун мод мэт

Би Бурханы хайр энэрэлд

Өнө мөнхөд итгэнэм.

9Та үйлдсэн учраас би

Танд өнө мөнхөд талархана.

Таны нэр сайн учир

Бишрэлтнүүдийн тань өмнө би

Түүнийг найдан хүлээнэ.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help