1Шастир 20 - Ариун Библи 2013(AB2013)

Раббаг бүслэн эзлэв(2См 12:26–31)

1Хавар цаг, хаадын дайнд морддог үеэр Иоаб цэргийн хүчээ удирдан явж, Аммоны хөвгүүдийн нутгийг сүйрүүлээд, Раббад ирж бүслэн авав. Давид харин Иерусалимд үлджээ. Иоаб, Раббаг цохин устгалаа. титмийг толгойноос нь авчээ. Тэрээр үүнийг нэг талант алтны жинтэй, эрдэнийн чулуу суулгасан болохыг олж харав. Тэр титмийг Давидын толгойд өмсгөжээ. Тэр хотоос Давид маш их хэмжээний олз омог авчрав.

3Тэрээр хотод байсан хүмүүсийг гарган авчраад, хөрөө, төмөр зээтүү, сүхээр хийх ажилд тавьжээ. Аммоны хөвгүүдийн бүх хотод Давид энэ мэтээр үйлдэв. Тэгээд Давид болон бүх ард олон Иерусалимд буцаж ирэв.

Филистчүүдийг ялсан гавьяа(2См 21:15–22)

4Үүний дараа Гезерт филистчүүдтэй дайн болж хуша хүн Сиббекаи аварга биетний удмын нэг Сиппаиг алж, филистчүүд номхров.

5Дахин филистчүүдтэй дайн хийж, Иаирын хүү Елханан, гит хүн Голиатын дүү Лахмиг алсан юм. Лахмигийн жадны иш нь нэхмэлчний гогодогч мод мэт байв.1См 17:4–7

6Дахин Гатад тулалдаан болоход тэнд гар, хөл нь тусбүр зургаан хуруутай буюу бүгд нийлээд хорин дөрвөн хуруутай аварга том эр байлаа. Тэр ч мөн аварга биетнийхэнд төржээ.

7Тэрээр Израилийг доромжилсонд Давидын ах Шимеагийн хөвгүүн Ионатан түүнийг цохиж аллаа.

8Гатад аварга биетнүүдийнд төрсөн эдгээр дөрвөн хүн Давид болон түүний зарц нарын гарт алагдав.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help