Лук 13 - Ариун Библи 2013(AB2013)

Гэмшил эсвэл мөхөл

1Тэр үед хэдэн хүн ирж, Пилат галилчуудын цусыг тахилуудтай нь хольсныг Түүнд өгүүлжээ.

2Есүс тэднээс

—Тэд бусад бүх галилчуудаас илүү нүгэлтнүүд байсан тул тийнхүү зовсон гэж та нар бодно уу? гээд,

3Үгүй, Би та нарт хэлье. Үл гэмших аваас бүгд л үүний адил мөхнө.

4Эсвэл Силоамын цамхаг унахад үхсэн тэдгээр арван найм нь Иерусалимд амьдардаг бүх хүнээс илүү өртнүүд байсан гэж та нар бодно уу?

5Үгүй, Би та нарт хэлье. Үл гэмших аваас бүгд л үүний адил мөхнө гэв.

Сургаалт зүйрлэл: Үр жимсгүй инжрийн мод

6Тэр ийм нэгэн сургаалт зүйрлэл айлдав.

—Нэгэн хүн усан үзмийн талбайдаа инжрийн мод тарьжээ. Өнөөх хүн тэр модноос жимс хайгаад юу ч олсонгүй.

7Тэгээд цэцэрлэгчид “Хараач, гурван жилийн турш би ирж энэ модноос жимс хайгаад юу ч олсонгүй. Түүнийг огтолж хая! Энэ мод юунд газрыг дэмий эзлэх ёстой гэж?” гэхэд нь

8цэцэрлэгч “Эзэнтэн, энэ жилдээ бас азная. Би хөрсийг нь сийрэгжүүлж, бордъё.

9Хэрэв ирэх жил жимс өгвөл сайн биз, үгүй бол огтлоод л хаячихъя” гэв.

Бөгтөр эмэгтэйг эдгээв

10Есүс Амралтын өдөр нэгэн синагогт сургаал зааж байлаа.

11Үзэгтүн, сүнснээс болж арван найман жилийн турш өвчтэй байсан нэгэн эмэгтэй тэнд байв. Тэр бөгтөр болсон учир ер цэх зогсож чаддаггүй байжээ.

12Есүс түүнийг хараад, дуудаж

—Эмэгтэй, та өвчнөөсөө чөлөөлөгдлөө гээд

13түүн дээр мутраа тавихад даруй тэр цэх болж, Бурханыг алдаршуулж эхлэв.

14Есүс Амралтын өдөр эдгээсэнд зэвүүцсэн синагогийн захирагч хурсан олонд хандаж

—Ажил төрөлөө амжуулах ёстой зургаан өдөр байдаг. Тиймээс Амралтын өдөр бишИерусалимын төлөө гашуудав(Мт 23:37–39)

31Яг тэр үед хэсэг фарисайчууд гарч ирээд, Түүнд

—Херод, Таныг алахыг хүсэж байгаа тул эндээс холд, яв гэв.

32Есүс тэдэнд

—Явж, тэр үнэгэнд “Үзэгтүн, Би өнөөдөр, маргааш чөтгөрүүдийг зайлуулж, өвчинд нэрвэгдэгсдийг эдгээнэ. Гурав дахь өдөр нь Би Өөрийн зорилгоо гүйцээнэ” гэж хэл.

33Харин Би өнөөдөр, маргааш мөн нөгөөдөр ч замд явах ёстой. Учир нь эш үзүүлэгч, Иерусалимын гадна хөнөөгдөх ёсгүй юм.

34Иерусалим аа, Иерусалим аа, эш үзүүлэгчдийг алж, өөрт нь илгээгдэгсдийг чулуугаар нүүлгэдэг хот оо! Тахиа дэгдээхэйнүүдээ далавчин дороо бөөгнүүлдэг шиг Би хүүхдүүдийг чинь цуглуулахыг хичнээн ч удаа хүслээ дээ. Харин та нар хүсээгүй.

35Харагтун, гэр чинь та нарт хоосон үлдэж байна. Би та нарт хэлье. “Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ” гэж хэлэх тэр цагийг хүртэл та нар Намайг харахгүй гэж айлджээ.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help