Ром 10 - Ариун Библи 2013(AB2013)

1Ах дүү нар аа, зүрх сэтгэлийн минь хүсэл болон тэдний төлөө Бурханд хандах миний залбирал нь тэдний аврал билээ.

2Тэд Бурханы төлөө хичээл зүтгэлтэй боловч, энэ нь мэдлэгийн дагуу биш гэж би тэднийг гэрчилдэг.

3Бурханы зөвт байдлыг мэдэлгүй, өөрсдийнхийгөө тогтоохыг эрмэлзэн тэд Бурханы зөвт байдалд үл захирагдав.

4Христ хуульд төгсгөл авчирснаар итгэдэг хүн бүрд зөвт байдал байх аж.

Аврал бүгдэд зориулагдсан

5Хуулиас ирдэг зөвт байдлын тухайд “Эдгээрийг хэрэгжүүлдэг хүн тэдгээрээр амьдарна” гэж Мосе бичжээ.

14Тэгвэл Түүнд итгээгүй тэд яаж Түүнийг дуудах вэ? Түүнийг сонсоогүй тэд яаж Түүнд итгэх вэ? Тэд тунхаглагчидгүйгээр яаж сонсох вэ?

15Илгээгдэхээс нааш тэд яаж тунхаглах вэ? «Сайнмэдээг тунхаглагчдын хөл юутай сайхан!» гэж бичигдсэн байдаг.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help