1Тиймд тэнгэрлэг дуудлагыг хуваалцагч ариун ах дүү нар аа, бидний хүлээн зөвшөөрдөг Элч ба Тэргүүн Тахилч болох Есүсийг ажицгаа.
2Түүний гэрт Мосе итгэмжит байсны адил Тэр Өөрийг нь томилсон Нэгэнд итгэмжит байсан юм.
8Цөл дэх сорилтын өдрийн
тэрслэл дэх шиг
Та нар зүрхээ бүү хатууруул.
9Үйлсийг минь дөчин жил харсан хэрнээ
Эцгүүд чинь Намайг сорьсон.
10Тиймд Би тэр үеийнхэнд уурлаж,
«Тэд зүрхэндээ үргэлж төөрөлддөг
Тэд замуудыг минь мэдсэнгүй» гэж хэлээд,
11Тиймээс Би хилэн дотроо «Миний амралтад тэд эс орно» гэж андгайлав”
гэсэн байдаг.
12Ах дүү нар аа, та нараас хэн нэг нь ёрын, итгэлгүй зүрхтэй байж, амьд Бурханаас салах вий хэмээн болгоомжлогтун.
13Харин “өнөөдөр” гэгдэж л байгаа бол бие биенээ өдөр бүр зоригжуулагтун. Эс бөгөөс та нараас хэн нэгэн чинь нүглийн мэхлэлээр хатуурах вий.
14Учир нь бид итгэлийнхээ эхлэлийг эцсээ хүртэл бат сахиваас Христийн хуваалцагчид болсон байна.
15Энэ нь
“Өнөөдөр та нар Түүний
дууг сонсвол,
Тэрслэл дэх шиг
зүрхээ бүү хатууруул”
гэсэнчлэн юм.Дуу 95:7–8 (LXX)
16Сонссон атал тэрсэлсэн нь хэн билээ? Үнэндээ Мосегийн дор Египетээс гарсан тэд бүгдээрээ биш гэж үү?Тоо 14:1–35
17Тэр дөчин жилийн турш хэнд хилэгнэв? Нүгэл үйлдэж, цөлд бие нь унагсдад биш үү?
18Өөрийнхөө амралтад эс оруулна гэж Тэр хэнд андгайлсан бэ? Дуулгаваргүй байсан тэдэнд биш үү?
19Итгэлгүй учир тэд орж чадаагүйг бид хардаг.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
