1ЭЗЭНийг магтагтун!
Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун!
2Амьддаа ЭЗЭНийг би магтана.
Байх зуураа Бурхандаа магтан дуулна.
3Ноёдод, авралгүй хүний хүүд ч бүү итгэ.
4Сүнс нь гарч явах үед тэд газар шороо уруу буцдаг.
Яг тэр өдөр бодлууд нь мөхдөг билээ.
5Иаковын Бурханаар туслуулдаг,
Бурхан ЭЗЭНдээ найдагч ерөөлтэй еэ!
6Тэнгэр ба газар,
Далай хийгээд түүн дотор байгч бүхнийг бүтээсэн Тэрээр
Итгэлийг мөнхөд сахидаг.
7Дарлагдагсдад шударга ёсыг гүйцэлдүүлж,
Өлсөгчдөд ч талхыг өгдөг.
ЭЗЭН, хоригдлуудыг чөлөөлдөг.
8ЭЗЭН, сохруудад хараа оруулж,
ЭЗЭН, сөхрөгсдийг босгодог.
Зөвт хүмүүсийг ЭЗЭН хайрладаг.
9ЭЗЭН, ирмэл хүмүүсийг хамгаалж,
Эцэггүй болоод бэлэвснийг тэтгэдэг,
Харин гэм буруутнуудын замыг тахирлуулдаг.
10Сион оо, Бурхан ЭЗЭН чинь
Үеэс үед, мөнхөд захирна.
ЭЗЭНийг магтагтун!
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
