1Тэгээд арван дөрвөн жилийн дараа би Барнабын хамт Титийг мөн авч, дахин Иерусалим уруу явав. зүйл минь юм.
Петрийг Паул зэмлэсэн нь11Харин Кефийг Антиохт ирэхэд би түүнийг нүүрэн дээр нь эсэргүүцэв. Учир нь тэр буруутан болоод байлаа.
12Иаковын хэдэн хүнийг ирэхээс өмнө харийнхантай хооллодог байсан атлаа тэднийг ирэхэд тэр хозлуулагсдаас цэрвэж, харийнхнаас холдон зай барьсан юм.
13Бусад иудейчүүд ч түүний хамт хоёр нүүр гаргацгаасан. Түүнчлэн Барнаб хүртэл хоёр нүүрт байдалд нь автсан юм.
14Харин би сайнмэдээний үнэнээр цэх шулуун явахгүй байгаа тэднийг хараад, бүгдийн өмнө Кефт “Чи иудей байж, иудей шиг биш, харин харьтан шиг амьдардаг атлаа яагаад харийнхныг иудейн маягаар амьдар гэж албадна вэ?” гэж хэлсэн.
Иудейчүүд ч харийнхан ч итгэлээр аврагддаг15Бид төрөлхийн иудейчүүд бөгөөд нүгэлт харийнхан биш.
16Гэлээ ч бид аливаа хүн хуулийн үйлсээр бус, харин Христ Есүст итгэх итгэлээр зөвтгөгддөгийг мэднэ. Тиймээс бид хуулийн үйлсээр бус, харин Христэд итгэх итгэлээр зөвтгөгдөхийн тулд Христ Есүст итгэсэн шүү дээ. Яагаад гэвэл хуулийн үйлсээр зөвтгөгдөх махбод гэж үгүй.Дуу 143:2; Ром 3:20,22
17Хэрэв бид Христийн дотор зөвтгөгдөхийг эрмэлзэх зуураа өөрсдөө нүгэлтнүүд болох нь илэрхийлэгдвэл энэ нь Христ нүгэлд үйлчлэгч гэсэн үг үү? Огт үгүй.
18Гэхдээ, хэрэв би нэгэнт устгасан юмаа дахиж босговол зөрчигч гэж өөрийгөө баталж байгаа хэрэг болно.
19Учир нь Бурханд амьд байхын тулд би хуульд хуулиар үхсэн. Би Христтэй хамт цовдлогдсон.
20Амьд байгаа нь би биш, харин миний дотор амьдардаг Христ юм. Эдүгээ махбоддоо миний амьдарч байгаа нь Намайг хайрлаж, миний төлөө Өөрийгөө өргөсөн Бурханы Хүүд итгэх итгэлээр амьдарч байгаа хэрэг юм.
21Би Бурханы нигүүлслийг хөнгөн үзэхгүй. Хэрэв зөвт байдал нь хуулиар ирдэг бол Христ дэмий үхсэн аж.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.