Ром 16 - Ариун Библи 2013(AB2013)

Хувийн мэндчилгээ

1Кенхрей дэх чуулганы үйлчлэгч Фойбе эгчийгээ би та нарт онцлон таниулж байна.

2Ариун хүмүүст зохих ёсоор түүнийг Эзэн дор хүлээн авч, түүнд хэрэг болох аливаа юманд нь та нар туслаарай. Тэр өөрөө олон хүнд мөн надад ч халамжлагч болж байсан юм.

3Христ Есүс дор надтай хамтран зүтгэгч Приска, Акул нарт мэнд хүргээрэй. нарт мэнд хүргээрэй. Тэд элч нарын дунд нэр цуутай нь бөгөөд надаас ч өмнө Христэд байсан юм.

8Эзэн доторх миний хайрт Амплиатад мэнд хүргээрэй.

9Христ доторх бидэнтэй хамтран зүтгэгч Урбан, миний хайрт Стах нарт мэнд хүргээрэй.

10Христ дотор сайшаагдсан Апелд мэнд хүргээрэй. Аристобулын гэрийнхэнд мэнд хүргээрэй.

11Миний садан Херодионд мэнд хүргээрэй. Эзэнд байгч Наркиссын гэрийнхэнд мэнд хүргээрэй.

12Эзэн дотор зүдэн зүтгэгч Труфайна Труфоса нарт мэнд хүргээрэй. Эзэн дотор ихэд зүдэж зүтгэсэн хайрт Персист мэнд хүргээрэй.

13Эзэн дотор сонгогдсон Руфт мэнд хүргээрэй. Надад ээж болсон түүний ээжид бас мэнд хүргээрэй.

21Надтай хамтран зүтгэгч Тимот мөн миний садан болох Луки, Иасон болон Сосипатр нар та нарт мэнд хүргэж байна.

22Энэхүү захиаг бичиж буй Терт би та нарт Эзэн дотор мэнд хүргэе.

23Намайг болон бүх чуулганыг зочлогч гэрийн эзэн Гаи та нарт мэнд хүргэж байна. Хотын сан хөмрөгийн нярав Ераст, дүү Куарт нар та нарт мэнд хүргэж байна.

25Бурхан, сайнмэдээг болон Есүс Христийг тунхагласнаар минь дамжуулан, өнө эртний турш нууцлагдаж байсан нууцын илчлэлээр уламжлан та нарыг бат бэх болгоно.

26Тэр нууц нь эдүгээ илэрхий болж мөнх Бурханы тушаалын дагуу эш үзүүлэгчдийн Бичвэрүүдээр дамжин бүхий л харийнханд мэдэгдэж, тэд итгэн дуулгавартай дагах болсон.

27Цорын ганц мэргэн Бурханд, Есүс Христээр алдар нь үүрд мөнх байх болтугай. Амен.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help