Исаиа 11 - Ариун Библи 2013(AB2013)

Амар амгалан хаанчлал

1Иессийн хожуулаас нэгэн нахиа гарч,

Үндэснээс нь нэгэн мөчир жимсэлнэ.

2ЭЗЭНий Сүнс,

Мэргэн ухааны ба ухаарлын сүнс,

Зөвлөгөөний ба хүч чадлын сүнс,

Мэдлэгийн хийгээд ЭЗЭНээс эмээхүйн сүнс

Түүн дээр оршино.

3Таалал нь ЭЗЭНээс эмээхүйд.

Тэр нүдэндээ үзэгдсэнээр шүүхгүй,

Чихэндээ сонсогдсоноор шийдэхгүй.

4Үгээгүйчүүдийг үнэн зөвөөр шүүж,

Хорвоогийн зовогсдод шударга шийдвэр гарган,

Амныхаа саваагаар газрыг дэлдэж,

Уруулынхаа амьсгалаар буруутыг Тэр хөнөөнө.

5Зөвт байдал Түүний бүсэлхийнх нь бүс

Итгэмжит чанар Түүний бэлхүүсийнх нь бүс.

6Чоно хургатай хамт амьдран,

Ирвэс ишигтэй хамт хэвтэж,

Тугал, залуу арслан, тарган мал хамтдаа байж

Бяцхан хүү тэднийг удирдана.

7Үнээ баавгайтай бэлчиж,

Үр зулзагууд нь хамт хэвтэж,

Арслан нь үхэр шиг, сүрэл иднэ.

8Нялх хүүхдүүд наж могойн нүхний дэргэд тоглоно

Балчир хүүхэд хорт могойн үүрэнд гараа хийнэ.

9Тэд бүх ариун ууланд минь хорлохгүй, устгахгүй.

Учир нь далай усаар бялхдаг шиг

Дэлхий ЭЗЭНий мэдлэгээр дүүрнэ.Израиль, Иудагийн үлдэгсэд эргэн ирэх нь

10Тэр өдөр Иессийн үндэс ард түмний туг болон мандаж,

Үүнийг тойрон үндэстнүүд цуглаж,

Түүний амрах газар нь алдар суу болно.

11Тэр өдөр Эзэн мутраа хоёр дахь удаагаа дахин сунгаж,

Ассири, Египет, Патрос, Куш, Елам, Шинар, Хамат болон далайн арлуудаас

Ард түмнээсээ үлдсэн үлдэгсдийг буцааж авна.

12Тэр үндэстнүүдийн төлөө тугийг өргөн

Газрын дөрвөн хаяанаас Израилийн цөлөгдөгсдийг,

Иудагийн бутрагсдыг цуглуулна.

13Ефраимын атаархал арилан

Иудаг дайсагнагчид устана.

Ефраим Иудад атаархахгүй,

Иуда нь ч Ефраимд дайсагнахгүй.

14Тэд баруун зүг дэх Филистийн нам газрыг довтлон,

Хамтдаа дорнын хөвгүүдийг дээрэмдэж,

Едом ба Моаб дээр гараа тавин

Аммоны хөвгүүд тэдний эрхшээлд орно.

15ЭЗЭН, Египетийн тэнгисийн хоолойг бүрэн хатааж,

Халуун салхиараа үлээлгэн Евфрат мөрний дээгүүр мутраараа даллан,

Хүмүүс шаахайгаа тайлахгүйгээр гатлах болтол нь

Долоон хэсэгт хуваана.

16Израильчууд Египет нутгаас гарсан өдрийнхтэй адил

Түүний ард түмнээс үлдсэн хүмүүст

Ассириас ирэх их зам бий болно.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help