Езра 4 - Ариун Библи 2013(AB2013)

Сэргээн босголтод саад тулгарав

1Цөллөгөөс ирсэн хүмүүс Израилийн Бурхан ЭЗЭНд сүм барьж байгааг Иуда, Бениамины дайснууд сонсоод,

2Зеруббабел ба эцгүүдийн бүлийн тэргүүнүүдэд

—Бид та нартай хамт барилцъя! Учир нь бид та нартай адил танай Бурханыг хайдаг. Биднийг энд авчирсан Ассирийн хаан Есархаддоны өдрүүдээс хойш бид Түүнд тахил өргөсөөр байна гэв. хаанчлал хүртэл тэдний төлөвлөгөөг нураалгахаар тэдний эсрэг зөвлөгчдийг хөлсөлжээ.

Иерусалимыг сэргээхийг эсэргүүцэв

6Ахашверошийн хаанчлалын үед, түүний хаанчлалын эхэнд тэд Иерусалим ба Иудагийн оршин суугчдын эсрэг заргын бичиг бичив. хэлээр бичигдэж арамаас орчуулагдсан болно.

8Захирагч Рехум болон гүүш Шимшаи нар Артаксеркс хаанд Иерусалимын эсрэг дараах захиаг бичив.

9Захирагч Рехум, гүүш Шимшаи болон тэдний бусад хамтрагчид, шүүгчид, бага тушаалын захирагчид, албан хаагчид, нарийн бичгийн дарга нар, Ерехийн хүмүүс, вавилончууд, Сусын хүмүүс болох еламчууд,

10бусад хүмүүс буюу агуу, хүндэт Оснаппарын Самарийн хот хийгээд Евфрат мөрний тэртээх бусад газар шилжүүлэн суурьшуулсан хүмүүс хамт бичив гэв.

11Тэдний түүнд илгээсэн захианы энэ хуулбарт “Артаксеркс хаанд таны зарц, Евфрат мөрний тэртээх хүмүүс илгээв.

12Эдүгээ танаас бидэн уруу ирсэн иудейчүүд Иерусалим уруу явсан. Тэд тэрслүү, хорон муу хотыг дахин босгож, хэрмийг нь барьж дуусган суурийг нь засаж буйг хаан мэдтүгэй!

13Хэрэв тэр хотыг дахин босгож, хэрмүүдийг нь барьж дуусгах аваас тэд алба гувчуур, гааль, татварыг төлөхгүй бөгөөд энэ нь хаадын орлогод хохирол учруулна гэдгийг хаан мэдтүгэй!

14Бид ордны давсыг хүртдэг учир бидний хувьд хааны доромжлогдохыг үзэх нь үл зохино. Тиймээс бид үүнийг илгээж, хаанд мэдэгдэж байна.

15Ингэх нь таны эцэг өвгөдийн тоймын номуудад нягтлал хийгдэг гэснийх юм. Тэгээд та тоймын номуудаас тэр хот тэрслүү хаад болон улс орнуудад хохирол учруулж байсан ба тэд өнгөрсөн өдрүүдэд тэр хотод өдөөн хатгалга учруулж байсан гэдгийг олж мэдэх болно. Тиймээс энэ хот устгагдсан билээ.

16Хэрэв тэр хот дахин босгогдож, хэрмүүд нь баригдаж дуусвал, үүнээс үүдэн та Евфрат мөрний тэртээх аймагт ямар ч эзэмшилгүй болно гэдгийг бид хаанд мэдээлж байна” гэжээ.

17Тэгэхэд захирагч Рехум, гүүш Шимшаи болон Самари, Евфрат мөрний тэртээх бусад нутагт амьдардаг тэдний бусад хамтрагчдад хаан амар тайвны мэндтэй хариу илгээж,

18“Та нарын бидэнд илгээсэн захидлыг би үг бүрчлэн уншлаа.

19Би бошиг зарлиг гаргаж, судлуулсанд, тэр хот өнгөрсөн өдрүүдэд хаадын эсрэг босож байсан бөгөөд тэр хотод өдөөн хатгалга болж байсан гэдэг нь олдов.

20Мөн Иерусалим хүчирхэг хаадтай байсан бөгөөд тэд Евфрат мөрний тэртээх бүгдийг захиран өөрсдөдөө алба гувчуур, гааль ба татвар төлүүлж байсныг олж мэдэв.

21Тиймээс одоо тэр хүмүүсийг болиулах бошиг зарлиг өг! Намайг бошиг зарлиг гаргатал тэр хотыг дахин босгож болохгүй.

22Энэ хэргийг гүйцэтгэхдээ хайш яйш хандахаас болгоомжил. Хаадад учирч болох хор хохирлыг ихэсгэх хэрэг юу байна?” гэжээ.

23Тэгээд Артаксеркс хааны бичгийн хуулбарыг Рехум, гүүш Шимшаи болон тэдний хамтрагчдын өмнө уншмагц, тэд Иерусалим дахь иудейчүүд уруу яаран очиж, тэднийг зэвсгийн хүчээр болиулав.

24Тэр үед Иерусалим дахь Бурханы өргөөний ажил зогссон ба энэ нь Персийн хаан Дариусын хаанчлалын хоёрдугаар оныг хүртэл зогсов.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help