Дуулал 64 - Ариун Библи 2013(AB2013)

Хамгаалалтын залбиралУдирдаачид: Давидын дуулал.

1Бурхан, гомдлын минь дууг сонсооч

Дайсны аймшгаас амийг минь хамгаалаач!

2Намайг муу хүмүүсийн нууц чуулал,

Ёс бусыг үйлдэгчдийн

Үймээн шуугианаас нуугаач!

3Хэл юугаа илд мэт ирлэсэн нь

Хорон үгсээ сум мэт тэд онилсон нь

4Өөлөх өөгүйг далдхан газраас харвахын тулд юм.

Тэд түүнийг гэнэтхэн харваад эмээх ч үгүй.

5Тэд ёрын зүйлдээ биенээ өөгшүүлэн

Нууцаар урхи тавих тухай ярилцана.

Тэд “Хэн тэднийг харах юм бэ?” гэцгээнэ.

6“Гүйцэд боловсруулсан хуйвалдааныг

Бид дуусгалаа” гэж хэлэн

Муу хэргийг тэд сэднэ.

Учир нь хүний доторх бодол

Зүрх сэтгэлийг ойлгож болохгүй билээ.

7Харин Бурхан тэднийг сумаар харван

Тэд гэнэтхэн шархадна

8Ингээд тэд түүнийг бүдрүүлнэ.

Өөрсдийнх нь хэл өөрсдийнх нь эсрэг болно.

Тэднийг харагчид бүгд толгой сэгсэрнэ.

9Тэгээд бүх хүн эмээж,

Бурханы ажлыг тунхаглан

Үйлдсэнийг нь тунгаан бодох болно.

10Зөвт хүн ЭЗЭНий дотор баярлаж,

Түүний дотор хоргодно.

Зүрх шударга бүхэн бахархан бахдана.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help