Дэд хууль 31 - Ариун Библи 2013(AB2013)

Иошуа Мосег залгамжлав(Тоо 27:12–23)

1Тэгээд Мосе, бүх Израильд хандаж эдгээр үгсийг үргэлжлүүлэн ярив.

2Тэрээр тэдэнд

—Би өнөөдөр зуун хорин настай. Цаашид би гарч очиж чадахгүй. ЭЗЭН надад “Чи энэ Иордан голыг гаталж болохгүй” гэж айлдсан.Долоо дахь жилд унших хууль

9Мосе энэ хуулийг бичээд, түүнийгээ ЭЗЭНий гэрээний авдрыг өргөлцөж явдаг Левийн хөвгүүд болох тахилчид болон Израилийн бүх ахмадуудад өгөв.

10Мосе тэдэнд тушаан хэлсэн нь

—Долоон жил бүрийн эцэс буюу өр төлбөрийг цуцлахаар тогтсон тэр жилийн Майхан баярын үеэр,

24Мосе энэ хуулийн үгсийг номд бүрэн бичиж дууссаныхаа дараа

25ЭЗЭНий гэрээний авдрыг өргөлцөж явдаг левичүүдэд

26Энэ хуулийн номыг аваад, ЭЗЭН Бурханыхаа гэрээний авдрын хажууд тавь. Тэр нь та нарын эсрэг гэрч болж тэндээ байг!

27Тэрслүү хийгээд гөжүүдийг чинь би мэднэ. Үзэгтүн, өнөөдөр намайг амьд, та нартай хамт байхад, та нар ЭЗЭНий эсрэг тэрсэлж байгаа юм чинь намайг үхсэний дараа бүр яах бол!

28Овгийнхоо бүх ахмад болон түшмэдээ миний өмнө цуглуул. Би тэдний чихэнд эдгээр үгсийг сонсгож, тэдэнд гэрч болгохоор тэнгэр газрыг дуудъя!

29Намайг үхсэний дараа та нар завхарч, та нарт тушаасан замаас минь эргэнэ. Та нар ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэж, гарынхаа бүтээлээр Түүнийг өдөөн хилэгнүүлэх учраас хожмын өдрүүдэд өөрсдөд чинь гай зовлон учирна гэдгийг би мэдэж байна гэв.

Мосегийн дуун

30Тэгээд Мосе Израилийн бүх чуулганы өмнө энэ дууны үгийг дуустал нь уншин сонсгожээ.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help