Эхлэл 2 - Ариун Библи 2013(AB2013)

1Тэнгэр газар болон түүний түг түмнийг ийнхүү гүйцээв.

2Долоо дахь өдөр гэхэд Бурхан хийж байсан ажилаа гүйцээгээд, хийж байсан бүх ажлаасаа Тэрээр долоо дахь өдөртөө амарчээ. Бурхан долоо дахь өдрийг ерөөж ариун болгов.

4ЭЗЭН Бурхан тэнгэр газрыг буй болгосон уг сурвалж ийм билээ.

Бүтээлийн тухай дахин өгүүлэхүй

Тэнгэр газар бүтээгдсэн тэр өдөр,

5ЭЗЭН Бурхан газар дэлхий дээр хур бороо оруулаагүй, газар тариалах хүн ч үгүй байсан тул хээрийн бут сөөг газарт хараахан үгүй, тариалангийн ургамал ногоо арай ургаагүй, харин

6газраас уур манан хөөрч, бүх газрын гадаргууг усалдаг байлаа.

7Тэгэхэд ЭЗЭН Бурхан газрын шорооноос хүнийг урлаад, амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад хүн амьд биет болжээ. мод байжээ.

10Еденээс гарсан нэгэн мөрөн тэр цэцэрлэгийг усалдаг бөгөөд тэндээс дөрвөн салаа эх авчээ.

11Эхнийх нь Пишон гэдэг нэртэй бөгөөд алт байдаг. Хавилагийн бүх нутгийг дайран өнгөрнө.

12Тэр нутгийн алт нь шижир, тэнд бидолаах хийгээд судалт гартаам ч байжээ.

13Хоёр дахь мөрний нэр нь Гихон бөгөөд Кушийн бүх нутгийг дайран өнгөрдөг.

14Гурав дахь мөрний нэр нь Тигр бөгөөд Ассирийн зүүн талаар урсдаг. Дөрөв дэх мөрөн нь Евфрат аж.

15ЭЗЭН Бурхан хүнийг авчирч, Еден цэцэрлэгийг арчлуулан сахиулахаар тэнд суулгав.

16Тэгээд ЭЗЭН Бурхан тэр хүнд тушаан

—Чи энэ цэцэрлэгийн аль ч модны жимсийг идэж болно.

17Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс идэж болохгүй. Түүнээс идсэн тэр өдөртөө л чи зайлшгүй үхнэ! гэв.

18ЭЗЭН Бурхан

—Хүн ганцаараа байх нь сайн биш. Би түүнд тохирох туслагчийг буй болгоё гэжээ.

19Ингээд ЭЗЭН Бурхан шороогоор хээрийн бүхий л амьтан, огторгуйн бүхий л шувууг урлаад, тэднийг хэрхэн дуудахыг нь үзэхээр Адамд авчирч өгчээ. Тэгээд амьд биет бүхнийг Адам хэрхэн дуудсан нь тэдний нэр болов.

20Ийнхүү Адам бүх мал адгуус, огторгуйн шувууд, хээрийн бүх амьтанд нэр өгчээ. Харин Адамд тохирох туслагч олдсонгүй.

21Иймд ЭЗЭН Бурхан Адамыг гүн нойронд автуулж түүнийг унтуулаад хавиргаас нь нэгийг сугалан авч ормыг нь махаар бөглөжээ.

22ЭЗЭН Бурхан Адамаас авсан тэр хавиргаараа нэгэн эмэгтэйг бүтээгээд, түүнийгээ Адамд авчирч өгөв.

23Адам

Энэ чинь л яснаас минь авсан яс

Махнаас минь авсан мах юм.

Эр хүнээс авагдсан тул

Эм хүн гэж нэрлэгдэг гэжээ.

24Ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод, эхнэртэйгээ нийлж, хоёул нэг махбод болдог.Мт 19:5; Мк 10:7–8; 1Ко 6:16; Еф 5:31

25Хүн эхнэр хоёр нүцгэн байсан бөгөөд тэд ичсэнгүй.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help