1Бурханы хүслээр Христ Есүс доторх амийн амлалт дагуу Христ Есүсийн элч Паулаас
2хайрт хүү Тимотдоо. Эцэг Бурхан ба бидний Эзэн Христ Есүсээс нигүүлсэл, өршөөл ба амар амгалан байг.Талархал ба урамшуулал
3Би залбиралдаа чамайг үргэлж, өдөр шөнөгүй санахдаа эцэг өвгөдийнхөө цэвэр мөс чанараар өөрийн үйлчилдэг Бурханд талархан,
4нулимсыг чинь санахдаа би баяр баясгалангаар дүүрэхийн тулд чамайг харахсан гэж тэмүүлж байна.
5Чамд буй жинхэнэ итгэлийг дурсан бодоход, энэ нь анх чиний эмэг эх Лой, эх Юник нарт байсан бөгөөд чамд ч бий гэдэгт итгэж байна. тэрхүү өдрийг хүртэл хамгаалах хүчтэй гэдэгт би итгэж байна.
13Надаас сонссон эрүүл үгсийн жишээг Христ Есүст итгэх итгэл ба хайр дотор чанд сахь.
14Чамд хариуцуулсан сайныг бидний дотор оршдог Ариун Сүнсээр хамгаал.
15Ази дахь бүх хүн надаас нүүрээ буруулсныг чи мэднэ. Тэдний дунд Фугел, Хермоген нар буй.
16Онесифорын гэрт Эзэн өршөөлөө соёрхох болтугай. Яагаад гэвэл тэр олон удаа намайг сэргээсэн бөгөөд гинжнээс минь ичээгүй.
17Харин Ромд байхдаа тэр намайг хичээнгүйлэн хайж олсон юм.
18Тэр өдөр Эзэнээс өршөөл олохыг Эзэн түүнд соёрхох болтугай. Ефест тэр хичнээн их үйлчилснийг чи сайн мэднэ.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
