Дуулал 121 - Ариун Библи 2013(AB2013)

Бурханы хамгаалалтын баталгааӨгсөх дуу.

1Харцаа би уулс өөд өргөнө.

Хаанаас надад тусламж ирэх вэ?

2Тэрхүү тусламж минь

тэнгэр газрыг бүтээгч ЭЗЭНээс.

3Тэр хөлийг чинь эс гуйвуулна.

Чамайг хамгаалагч Тэрээр үл үүрэглэнэ.

4Харагтун, Израилийг хамгаалагч Тэрээр

Үүрэглэх ч үгүй, унтах ч үгүй.

5ЭЗЭН чамайг хамгаалагч,

ЭЗЭН чиний баруун гар тал дахь сүүдэр чинь юм.

6Шөнөөр саранд ч

Өдрөөр наранд ч чи цохиулахгүй.

7ЭЗЭН чамайг муу бүхнээс хаацайлж,

Тэрээр амийг чинь хамгаална.

8Орох, гарах бүрийг чинь ЭЗЭН

Өдгөөгөөс мөнхөд сахин хамгаална.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help