1Ийнхүү Соломон хаан бүх Израилийг захирах хаан болжээ.
2Түүний түшмэд нь тахилч Задокийн хүү Азариа тахилч,
3Шишагийн хөвгүүд болох Елихореф, Ахиа нар бичээч, Ахилудын хүү Иехошафат хэрэг хөтлөгч,
4Иехоиадагийн хүү Бенаиа цэргийн жанжин, Задок ба Абиатар нар тахилчид,
5Натаны хүү Азариа түшмэдийн ахлагч, Натаны хүү, хааны найз Забуд тахилч,
6Ахишар нь ордны даамал бөгөөд Абдагийн хүү Адонирам нь албадлагын ажлыг тус тус хариуцдаг байлаа.
7Соломон хамаг Израилийг захирах арван хоёр түшмэдийг томилжээ. Тэд хаанд болон түүний гэрийнхэнд ханган нийлүүлдэг ба тусбүр жилийн нэг нэг сард бараагаар хангадаг байлаа.
8Тэдгээрийн нэр нь Ефраим ууланд Бен-хур,
9Маказ, Шаалбимын, Бет-шемеш болон Елон-бет-хананд Бен-декер,
10Арубботод Бен-хесед (Соко болон Хеферийн бүх нутаг түүнийх байсан),
11Дорын бүх өндөрлөгт Бен-абинадаб (Соломоны охин Тафат түүний эхнэр байлаа),
12Таанах, Мегиддо мөн Иезреелийн доод тал дахь Заретаны хажуудах Бет-шеаны бүх нутаг буюу Бет-шеанаас Абел-мехола, Иокмеамд хүрсэн нутагт Ахилудын хүү Баана,
13Рамот-гилеадад Бен-гебер бөгөөд Гилеадад байх Манассегийн хүү Иаирын нүүдлийн тосгод мөн Башанд байх зурвас нутаг, Аргоб буюу хүрэл хөндөлтэй, хана хэрэм бүхий жаран том хот түүнийх байлаа.
14Маханаимыг Иддогийн хүү Ахинадаб,
15Нафталид Ахимааз (тэр бас Соломоны охин Басематтай гэрлэжээ),
16Ашер ба Веалотод Хушаин хүү Баана,
17Иссахарт Паруагийн хүү Иехошафат,
18Бениаминд Елагийн хүү Шимеи,
19аморичуудын хаан Сихон болон Башаны хаан Огийн нутаг болох Гилеадын нутагт Урийн хүү Гебер байв. Иудагийн нутагт ганц захирагч байлаа.
Соломоны хаанчлалын сүр жавхлан20Иуда болон израильчууд далайн эргийн тоо томшгүй элс шиг олон байсан бөгөөд тэд идэж ууж, баярлан цэнгэлдэж байлаа.
21Ефрат мөрнөөс авахуулан Филистийн нутаг хүртэл мөн Египет улсын хил хүртэлх бүхий л хаанчлалуудыг Соломон захирч, тэдгээр нь Соломоны амьдралын бүх өдрүүдэд түүнд алба гувчуур барин үйлчилдэг байлаа. Соломоны мэргэн ухааны суу алдар
29Бурхан Соломонд мэргэн ухаан, үлэмж их хэрсүү чанар ба гүнзгий зүрхний ухаарлыг далайн эргийн элс мэт арвин ихээр өгчээ.
30Соломоны мэргэн ухаан нь дорнын бүх хөвгүүдийн мэргэн ухаанаас ч, Египетийн бүх мэргэн ухаанаас ч даван гарчээ.
31Тэр бүх хүнээс, тухайлбал езра хүн Етан, Махолын хөвгүүд Хеман, Калкол, Дарда нараас ч илүү мэргэн байсан бөгөөд нэр алдар нь эргэн тойрны бүх үндэстэн даяар дуурсав.Дуу 89 (гарчиг)
32Тэрээр гурван мянган сургаалт үг хэлж, нэг мянга таван дуу зохиожээ.Сур 1:1, 10:1, 25:1; Сд 1:1
33Тэр бас Ливаны хуш модноос эхлээд ханан хэрмэн дээгүүр ургадаг балуун ургамлын тухай ч хүүрнэж мөн ан амьтад, шувууд, хэвлээр явагчид, загасны талаар хүртэл ярьдаг байв.
34Соломоны мэргэн ухааныг сонсохоор үндэстэн бүрээс, мэргэн ухааных нь талаар дуулж мэдсэн газар дэлхийн бүх хаадаас хүмүүс ирдэг байжээ.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.