1Тимот 1 - Ариун Библи 2013(AB2013)

Мэндчилгээ

1Бидний Аврагч Бурхан ба бидний найдвар Христ Есүсийн тушаалаар Христ Есүсийн элч болсон Паул би

2итгэл доторх миний жинхэнэ хүүхэд Тимотод.Үйл 16:1 Эцэг Бурхан ба бидний Эзэн Христ Есүсээс нигүүлсэл, өршөөл, амар амгалан нь байг.

Хуурамч багш нарын тухай сэрэмжлүүлгэ

3Би Македони уруу явахдаа, Ефест үлдээч гэж чамаас гуйсан нь өөр сургаал заахгүй байхыг чи зарим хүмүүст зааварлах

4мөн итгэлээр Бурханд үйлчлэхийн оронд маргаанд хүргэдэг домгууд болон үл төгсөх угийн бичгүүдэд анхааралаа хандуулахгүй байхыг чамаар зааварлуулах гэсэн хэрэг юм.

5Энэ зааварчилгааны зорилго нь цэвэр зүрх, сайн мөс чанар хийгээд хувиршгүй итгэлийн хайр юм.

6Зарим нь эдгээрээс няцаж, дэмий чалчаанд хэлбийжээ.

7Тэд хуулийн багш байхыг хүсдэг ч юу хэлж, юу баталж байгаагаа ч ойлгодоггүй аж.

8Хэн нэгэн ёсоор нь хэрэглэвэл хууль нь сайн гэдгийг бид мэднэ.

9Хууль нь зөв хүнд бус, харин хуульгүй, тэрслүү, сүсэг бишрэлгүй, нүгэлтнүүд, ариун бус болон бузар, эцэг эхээ хороогчид, алуурчид,

10садарлагчид, ижил хүйстэнтэйгээ явалдагчид, хүн хулгайлагчид, худалчууд, тангаргаасаа няцагчид болон эрүүл сургаалыг эсэргүүцэгч бүхэнд зориулагджээ.

11Энэ нь надад даалгагдсан, ивээлт Бурханы алдрын сайнмэдээний дагуу юм.

Нигүүлслийн төлөө талархал

12Намайг хүчирхэгжүүлж, итгэмжит хэмээн үзээд үйлчлэлд тавьсан бидний Эзэн Христ Есүст би талархдаг.

13Би урьд нь доромжлогч, хавчигч, хүчирхийлэгч байсан ч өршөөлийг авав. Учир нь би үл итгэл дор мэдэхгүйгээр үйлдсэн юм.Үйл 8:3, 9:4–5

14Эзэний маань нигүүлсэл Христ Есүс дэх хайр ба итгэлийн хамт бялхаж байв.

15Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар ертөнцөд ирсэн гэдэг нь итгэмжит бөгөөд бүрэн зөвшөөрөхөд зохистой үг мөн. Тэдний эхнийх нь би байна.

16Тиймээс мөнх амийн төлөө Өөрт нь итгэх хүмүүст үлгэр дуурайл болгон Есүс Христ төгс тэвчээрээ эхлээд надад харуулснаар би өршөөлийг олж авсан юм.

17Эрин үеүдийн Хаан, мөхөшгүй, үл үзэгдэх цор ганц Бурханд хүндлэл ба алдар нь үеийн үед байх болтугай. Амен.

18Тимот хүү минь, чиний тухай урьд нь хийгдсэн эш үзүүллэгүүдийн “чи сайн тэмцлээр тэмцэгтүн” гэсэн тушаалыг би чамд даалгаж байна.

19Ингэхдээ итгэл, сайн мөс чанараа сахь. Зарим нь үүнийг үл ойшоосноос итгэл нь, сүйрсэн хөлөг онгоц мэт болжээ.

20Тэдний дунд Хуменай, Александр нар байна. Бурханыг доромжлохгүй байхад сургахын тулд би тэднийг Сатанд тушаасан.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help