Дуулал 8 - Ариун Библи 2013(AB2013)

Тэнгэрлэг суу ба хүмүүн зиндааУдирдаачид. Давидын дуулал, гит дээр.

1ЭЗЭН, бидний Эзэн,

Таны нэр бүх газар дэлхийд

Юутай суу алдартай вэ!

Та цог жавхлангаа

тэнгэрсийн дээгүүр байрлуулсан билээ.

2Өстнүүдээсээ болж

Хөхүүл хүүхдүүд, нялхсын амаар

Хүч чадлыг Та бататгасан нь

Дайсан ба хонзогногчийг

Дуугүй байлгахын тулд болой.

3Таны мутрын бүтээл тэнгэрсийг,

Таны цогцлоон байгуулсан сар, оддыг

Би тунгаан бодму.

4Хүн гэгч юу болоод

Та түүнд санаа тавьж,

Хүмүүн гэгч юу болоод

Та түүнийг анхаарна вэ?

5Та түүнийг Бурханаас арай доохно болгожээ,

Алдар хүндийн титмийг түүнд өмсгөжээ.

6Та түүнд мутрынхаа бүтээлүүдийг захируулдаг.

Та бүх юмсыг түүний хөл дор тавьсан нь

7Хонь үхэр бүгд,

Мөн хээрийн араатан амьтад,

8Тэнгэрийн шувууд болон далайн загас

Усан замаар сэлэгч бүхэн юм.

9ЭЗЭН, бидний Эзэн,

Таны нэр бүх газар дэлхийд

Юутай суу алдартай вэ!

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help