1ЭЗЭН хэлсэн ёсоороо Сарагийнд айлчилж мөн ЭЗЭН айлдсан ёсоороо Сарагийн төлөө үйлджээ.
2Сара жирэмсэлж, Бурханаас түүнд хэлж тогтоосон цагт нь, нас өтөлсөн Абрахамд хүү төрүүлж өгөв. авчирлаа. Сонсогч хэн бүхэн надтай хамт инээх болно гэв.
7Сара
—Сара хүүхдүүдээ хөхүүлнэ гэж Абрахамд хэлэх хэн байлаа даа? Гэлээ ч би Абрахамыг нас өтөлсөн үед нь хүү төрүүллээ гэв.
Хагар Ишмаел хоёр хөөгдөв8Хөвгүүн өсөж, хөхнөөс гарчээ. Исаакийг хөхнөөс гарсан өдөр Абрахам том найр хийжээ.
9Египет бүсгүй Хагарын Абрахамд төрүүлсэн хүү нь Исаакийг дооглож байгааг Сара хараад,
10Абрахамд
—Энэ зарц бүсгүйг хүүтэй нь зайлуул. Зарц бүсгүйн хүү миний хүү Исаактай хамт өв залгамжлахгүй гэжээ.
13Харин зарц бүсгүйн хүү ч чиний үр удам учир Би түүнээс нэгэн үндэстэн бий болгоно гэв.
14Абрахам өглөө эртлэн босож, талх болон туламтай ус авч, Хагарын мөрөнд үүрүүлээд, хөвгүүнтэй нь хамт явуулжээ. Хагар тэндээс гарч, Беершебагийн зэлүүд талаар тэнүүчлэн явав.
15Туламтай ус нь дуусаж, Хагар хүүгээ нэгэн бутны доор тавьж орхиод
16“Би хүүгийнхээ үхэхийг харж байж чадахгүй” гээд харвасан сумны тусгалын газар очиж, хүүгийнхээ эсрэг харж суугаад дуугаа өндөрсгөн уйлав.
17Хөвгүүний уйлахыг Бурхан сонсоод, Бурханы тэнгэрэлч тэнгэрээс Хагарыг дуудаж
—Хагар аа! Юу болсон бэ? Бүү ай. Учир нь Бурхан тэнд байгаа хөвгүүний дууг сонсжээ.
18Бос, хөвгүүнийг босгож, гар дээрээ ав! Учир нь Би түүнийг агуу үндэстэн болгоно гэв.
19Бурхан, Хагарын нүдийг нээсэнд тэрээр усны ундарга олж хараад очиж тулмаа усаар дүүргэн хөвгүүндээ уулгалаа.
20Бурхан тэр хөвгүүнтэй хамт байсан бөгөөд тэрээр өсөж том болжээ. Тэр зэлүүд талд амьдран сууж, харваач болов.
21Тэрээр Параны цөлд амьдран сууж, ээж нь түүнд Египет нутгаас эхнэр авч өгчээ.
Абрахам Абимелех нарын гэрээ22Тэр үед Абимелех болон түүний цэргийн жанжин Фикол нар Абрахамд
—Чамайг юу ч хийсэн Бурхан чамтай хамт байна. гэж нэрлэх болжээ.
32Тэгээд тэд Беершебад гэрээ байгуулаад, Абимелех түүний цэргийн жанжин Фикол хоёр хөдөлж, филистчүүдийн нутагтаа буцжээ.
33Абрахам Беершебад сухай мод тарьж, Мөнхөд оршигч Бурхан ЭЗЭНий нэрийг тэнд дуудав.
34Тэгээд Абрахам филистчүүдийн нутагт олон хоног нутаглан суужээ.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.