1Дараа нь Иосефын хүү Манассегийн ургуудаас Манассегийн тач, Махирын дөч, Гилеадын гуч, Хеферийн ач, Зелофехадын охид иржээ. Түүний охидын нэрс нь Махла, Ноа, Хогла, Милка, Тирза нар байв.
2Тэд уулзалтын майхны үүдэнд Мосегийн өмнө, тахилч Елеазарын өмнө, удирдагчид болон даяар хотол түмний өмнө зогсоод
—
3Бидний эцэг цөлд үхсэн хэдий ч Корагийн нөхөдтэй хамт ЭЗЭНий эсрэг цугласан хүмүүсийн дунд тэр байгаагүй. Харин тэр өөрийнхөө гэм нүглээс болж үхсэн бөгөөд хүүгүй байсан.
4Хүүгүй байснаас болж бидний эцгийн нэр бүлийнхээ дотроос яагаад арилах ёстой билээ? Эцгийн маань ах дүүсийн дунд бидэнд өв өгөөч гэв.
5Мосе тэдний хэргийг ЭЗЭНий өмнө аваачив.
6ЭЗЭН, Мосетэй ярин
—
7Зелофехадын охид зөв зохистой юм хэлж байна. Чи тэдэнд эцгийнх нь ах дүүсийн дунд өвлөгдөх эзэмшлийг өгөх ёстой. Чи тэдний эцгийн өвийг тэдэнд шилжүүлэн өгтүгэй.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
