1Иудагийн бүх ард түмэн арван зургаан настай байсан Уззиаг түүний эцэг Амазиагийн оронд хаанаар өргөмжилжээ.
2Тэрээр хааныг эцэг өвгөдийнхөө хамт нойрссоны дараа Елотыг сэргээн босгож, Иудад дахин нэгтгэв.
3Уззиа хаан болохдоо арван зургаан настай байсан бөгөөд Иерусалимд тавин хоёр жил хаанчилжээ. Түүний эхийг Иерусалимын Иеколиа гэдэг байв.
4Тэрээр эцэг Амазиагийнхаа хийсэн бүгдийг дуурайн ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдэв.
5Бурханаас эмээхийг сургаж байсан Зехариагийн өдрүүдэд тэрээр Бурханыг эрэлхийлсээр байв. Тэрээр ЭЗЭНийг эрэлхийлэх тусам Бурхан түүнийг амжилттай болгов.
6Тэр явж, филистчүүдийн эсрэг дайн хийж, Гатын хэрэм, Иабнегийн хэрэм, Ашдодын хэрмийг нураав. Тэрээр Ашдодын нутаг болон филистчүүдийн дунд хотууд барьж босгожээ.
7Бурхан түүнд филистчүүдийн эсрэг, Гур-баалд амьдарч байсан арабуудын эсрэг мөн меуничүүдийн эсрэг дайтахад туслав.
8Бас аммончууд Уззиад алба гувчуур барьж, тэрээр маш хүчтэй болсон тул түүний нэр алдар Египетийн хил хязгаарт ч хүрэв.
9Үүнээс гадна, Уззиа Иерусалимд Булангийн гулдан хаалга, Хөндийн гулдан хаалга болон булангийн тулгуур багана дээр цамхгуудыг барьж, бэхлэв.
10Тэрээр талд цамхгууд босгож, олон худаг ухав. Учир нь нам дор газарт ч, тал газарт ч түүнд мал сүрэг асар их байлаа. Тэрээр газар тариаланд дуртай байсан учраас уулархаг нутаг болон үржил шимтэй талбайнуудад тариачид, усан үзэмчдийг байлгав.
11Үүнээс гадна, дайтахад бэлэн цэрэг Уззиад байсан бөгөөд тэд гүүш Иеиел, түшмэл Маасеиа нарын явуулсан тооллогын дагуух бүлгүүдээрээ хааны жанжингуудын нэг болох Хананиагийн удирдлага дор тулаанд гардаг байв.
12Эцгүүдийн бүлийн тэргүүн нар болох эрэлхэг дайчид нийтдээ хоёр мянга зургаан зуун хүн байлаа.
13Тэдний удирдлага дор гурван зуун долоон мянга таван зуун хүний бүрэлдэхүүнтэй шилдэг цэрэг байв. Тэд хааныг дэмжиж, дайсны эсрэг маш хүчирхэг, тулалдах чадвартай байлаа.
14Үүнээс гадна, Уззиа бүх цэрэгтээ зориулан бамбай, жад, дуулга, хуяг, нум сум болон чулуу дүүгүүрдэх хэрэгслүүдийг бэлдэж өгсөн билээ.
15Тэрээр Иерусалимд уран дархчуудын зохион бүтээсэн дайтах хэрэгслүүдийг хийжээ. Үүгээр сум болон том чулуу харвуулах зорилгоор тэднийг цамхгууд, бэхлэлтийн булангууд дээр байрлуулав. Ингээд түүний нэр алдар алс хол түгж, тэрээр хүчирхэг болтлоо асар ихээр тэтгүүлж байлаа.
Бардамнал ба урвалт16Гэвч хүчирхэг болмогц түүний зүрх сэтгэл ихэд бардам болсноос болж тэрээр завхарч, өөрийн Бурхан ЭЗЭНий эсрэг харш юм хийв. Тэрээр утлагын тахилын ширээн дээр утлага уугиулахаар ЭЗЭНий сүмд орсон юм.
17Түүний араас тахилч Азариа болон түүнтэй хамт зоригт эрс болох ЭЗЭНий наян тахилч орсон билээ.
18Тэд Уззиа хааныг эсэргүүцэж, түүнд
—Уззиа, ЭЗЭНд утлага уугиулах нь чиний үүрэг биш, харин утлага өргөхөөр ариусгагдсан Аароны хөвгүүд болох тахилч нарын үүрэг юм. Ариун газраас гарагтун, учир нь чи харш юм үйлдсэн бөгөөд ЭЗЭН Бурханаас хүндлэл хүртэхгүй болно гэв.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.