1Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав.
2Учир нь хүмүүс аминч, мөнгөнд дурлагч, сагсуу, их зантай, доромжлогч, эцэг эхдээ дуулгаваргүй, үл талархагч, ариун бус,
3үл хайрлагч, үл эвлэрэгч, гүтгэгч, биеэ хянадаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагч,
4тэрслэгч, бодлогогүй, биеэ тоодог, Бурханыг хайрлагч байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагч болох болно.
5Тэд итгэл сүсэгт дүртэй ч хүчийг нь үгүйсгэдэг. Чи тэднээс хол бай.
6Айлд гэтэж ороод, нүгэлд автагдаж зүсэн бүрийн тачаалдаа хөтлөгдсөн гэнэн эмэгтэйчүүдийг олзлогчид ч тэдний дунд бий.
7Тийм эмэгтэйчүүд үргэлж суралцавч үнэний мэдлэгт хэзээ ч хүрч чаддаггүй.
8Ианн, Иамбре хоёр Мосег эсэргүүцсэн шиг, тэд ч үнэнийг эсэргүүцдэг, ялзарсан санаа бодолтой, хуурамч итгэлтэй хүмүүс юм. Бурханы амьсгалснаар бөгөөд заахуй, зэмлэхүй, залруулахуй, зөвд чиглүүлэхүйд тустай.
17Энэ нь Бурханы хүн чадамгай, аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
