1Коринт 16 - Ариун Библи 2013(AB2013)

Ариун хүмүүсийн төлөөх хуримтлал

1Ариун хүмүүсийн төлөөх хуримтлалын талаар би Галатын чуулгануудад ямар чиг өгсөнчлөн та нар тийнхүү үйлд. харин боломж гармагц та нар дээр очих болно.

Төгсгөлийн захиас ба мэндчилгээ

13Сэрэмжтэй бай. Итгэлдээ бат зогс. Эршүүд бай, хүчтэй бай.

14Бүх юм чинь хайр дотор хийгдэг.

15Ах дүү нар аа, би та нарыг ятгая. Стефанагийн гэр бүлийнхэн Ахайн анхны үр жимс бөгөөд тэд өөрсдийгөө ариун хүмүүсийн төлөөх үйлчлэлд зориулсныг та нар мэднэ.1Ко 1:16

16Тийм хүмүүст болон хамтран ажиллагч, зүдэн зүтгэгч хүн бүрд та нар захирагдаж байгаарай.

17Стефана, Фортунат болон Ахайк нарыг ирсэнд би баярладаг. Учир нь та нараар дутаж байсныг тэд нөхсөн юм.

18Тэд миний болон та нарын ч сүнсийг тэнхрүүлсэн юм. Иймд тийм хүмүүсийг хүлээн зөвшөөр.

19Азийн чуулганууд та нарт мэнд хүргэж байна. Акул, Приска нар өөрийн гэрт цугладаг чуулганы хамт та нарт Эзэн дотор халуун мэнд хүргэж байна.Үйл 18:2

20Ах дүүс бүгд та нарт мэнд хүргэж байна. Ариун үнсэлтээр нэг нэгэндээ мэнд хүргэ.

21Паул би өөрийн гараар энэхүү мэндчилгээг бичлээ.

22Хэрэв хэн нэг нь Эзэнийг үл хайрлавал тэр хүн хараагдаг. Мараната.

23Эзэн Есүсийн нигүүлсэл та нарын хамт байх болтугай.

24Христ Есүсийн дотор миний хайр та бүгдтэй хамт байх болтугай.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help