1Шастир 4 - Ариун Библи 2013(AB2013)

Иудагийн үр удам

1Иудагийн хөвгүүд нь Перез, Хезрон, Карми, Хур, Шобал билээ.

2Шобалын хүү Реаиа нь Иахатыг төрүүлж, Иахат нь Лахад, Ахумаи хоёрыг төрүүлжээ. Энэ нь зоратчуудын ураг билээ.

3Етамын хөвгүүд нь Иезреел, Ишма, Идбаш бөгөөд тэдний эгч нь Хаззелелпони байв.

4Гедорын эцэг нь Пенуел, Хушагийн эцэг нь Езер билээ. Эд Бетлехемийн эцэг Ефратагийн ууган хүү Хурын хөвгүүд юм.

5Текоагийн эцэг Ашур нь Хела, Наара гэсэн хоёр эхнэртэй байв.

6Наара түүнд Ахуззам, Хефер, Темени, Хаахаштари нарыг төрүүлж өгчээ. Эд Наарагийн хөвгүүд билээ.

7Хелагийн хөвгүүд нь Зерет, Изхар, Етнан нар юм.

8Коз нь Ануб, Зобебаг төрүүлж, Харумын хүү Ахархелын ургийн эцэг болжээ.

9Иабез өөрийн ах дүүсээс илүүгээр хүндлэгдсэн бөгөөд ээж нь түүнийг Иабез гэж нэрлэхдээ “Учир нь би түүнийг зовлонтойгоор төрүүлсэн юм” хэмээжээ.

10Иабез Израилийн Бурханд хандан “Өө, Та үнэхээр намайг ерөөх болтугай! Хил хязгаарыг минь өргөсгөж, Таны мутар надтай хамт байж, Та намайг гай гамшиг, өвчин зовлонгоос хамгаалаач!” гэж хүссэн бөгөөд Бурхан түүний хүслийг гүйцэлдүүлж өгчээ.

11Шухагийн ах Хелуб Мехирийг төрүүлжээ. Мехир Ештоны эцэг билээ.

12Ештон нь Бет-рафа, Пасеа болон Ир-нахашийн эцэг Техиннаг төрүүлсэн бөгөөд энэ нь Рекагийн эрчүүд билээ.

13Кеназын хөвгүүд нь Отниел, Сераиа юм. Отниелын хөвгүүд нь Хатат, Меонотаи нар.

14Меонотаи Офраг төрүүлж, Сераиа Ге-харашимын эцэг Иоабыг төрүүлсэн бөгөөд тэд дархчууд байсан юм.

15Иефуннегийн хөвгүүн Калебын хөвгүүд нь Иру, Ела, Наам бөгөөд Елагийн хүү нь Кеназ билээ.

16Иахаллелелын хөвгүүд нь Зиф, Зифа, Тириа, Асарел нар билээ.

17Езрагийн хөвгүүд нь Иетер, Меред, Ефер, Иалон нар билээ. Эд Мередийн авсан Фараоны охин Битиагийн хөвгүүд билээ. Тэр Мириам, Шаммаи, Ештемоагийн эцэг Ишба нарыг төрүүлжээ.

18Түүний иуда эхнэр нь Гедорын эцэг Иаред, Сокогийн эцэг Хебер, Заноагийн эцэг Иекутиел нарыг төрүүлсэн юм.

19Ходиагийн эхнэр буюу Нахамын эгчийн хөвгүүд нь гарми хүн Кеилагийн эцэг мөн маакат хүн Ештемоа нар байв.

20Шимоны хөвгүүд нь Амнон, Ринна, Бен-ханан, Тилон билээ. Ишийн хөвгүүд нь Зохет, Бен-зохет билээ.

21Иудагийн хүү Шелагийн хөвгүүд нь Лекагийн эцэг Ер, Марешагийн эцэг Лаада, Бет-ашбеа дахь маалинга нэхэгчдийн гэрийн ургийнхан,

22Моаб, Иашуби-лехемийг захирсан Иоким болон Козебагийн хүмүүс, Иоаш, Сараф нар бөгөөд энэхүү тэмдэглэл нь эртнийх билээ.

23Эд ваарчид бөгөөд хааны албыг залгуулан хаантай хамт Нетаим, Гедерахад амьдарч байсан юм.

Симеоны үр удам

24Симеоны хөвгүүд нь Немуел, Иамин, Иариб, Зера, Шаул нар билээ.

25Түүний хүү нь Шаллум, түүний хүү нь Мибсам, түүний хүү нь Мишма билээ.

26Мишмагийн хөвгүүд нь Хаммуел, түүний хүү нь Заккур, түүний хүү Шимеи нар билээ.

27Шимеи арван зургаан хүүтэй, зургаан охинтой байсан хэдий ч түүний ах дүүс нь тийм ч олон хөвгүүдтэй байсангүй. Тэдний бүх ураг ч Иудагийн хөвгүүд шиг өсөж үржин олширсонгүй.

28Тэдний суурьшсан газрууд нь Беершеба, Молада, Хазар-шуал, хоолой, бүр хөндийн зүүн тал уруу явцгаав.

40Тэд уудам сайхан бэлчээр олсон бөгөөд уг газар нь өргөн уудам, аятай тухтай, амар тайван байсан ба өмнө нь тэнд хамчууд амьдарч байсан юм.

41Нэрс нь тэмдэглэгдсэн энэ хүмүүс Иудагийн хаан Хезекиагийн өдрүүдэд ирсэн бөгөөд тэдний майхнуудыг болон тэнд байсан меуничүүдийг дайрч, хүйс тэмтрэн тэдний нутагт нь энэ өдрийг хүртэл амьдарсаар байгаа юм. Тэнд малд нь бэлчээр байжээ.

42Тэдний дундаас Симеоны хөвгүүдээс таван зуун хүн Ишийн хөвгүүд болох Пелатиа, Неариа, Рефаиа, Уззиел нарыг өөрсдийн удирдагчид болгон Сеир уул уруу явж,

43оргож зугтсан амалекийн үлдэгсдийг устгаад, тэндээ энэ өдрийг хүртэл амьдарсан юм.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help